Цэцийнхэн шүүх байгуулах хуулийг хүчингүй болгох шийдвэр гаргалаа

Хуучирсан мэдээ: 2015.01.30-нд нийтлэгдсэн

Цэцийнхэн шүүх байгуулах хуулийг хүчингүй болгох шийдвэр гаргалаа

Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн нэгд Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, хоёрт, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, мөн хуулийн 2 дугаар зүйлийн нэгд, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, хоёрт, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, түүнчлэн гуравт, Захиргааны хэргийн анхан шатны шүүх гэсний 6, 11 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо … аймаг, нийслэлийн шүүх, … дүүргийн шүүхээс бүрдэх …” гэсэн заалтыг зөрчсөн байх тул 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болгохоор эцэслэн шийдвэрлэв.

Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн Монгол Улсын Их Хурлын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 81 дүгээр тогтоолыг хүчингүй болгов гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж