Хурдын Д.Отгонбаяр гавъяатынхаа найрыг хийнэ

Хуучирсан мэдээ: 2015.01.30-нд нийтлэгдсэн

Хурдын Д.Отгонбаяр гавъяатынхаа найрыг хийнэ

Монголын рок поп урлагийн шилдэг оддын нэг “Хурд” хамтлагийн гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр гавъяатныхаа найрыг маргааш буюу энэ сарын 31-нд SEOL ресторанд хийхээр товложээ. Уг найранд монголын рок попын үе үеийн төлөөллүүд оролцох аж.

Д.Отгонбаяр нь хамтлагтаа 20 жилийн турш хөгжимдөхийн зэрэгцээ түмэн олны сэтгэлд хоногшсон олон гайхалтай дууны аялгууг бүтээсэн авъяаслаг нэгэн юм. Түүний хөдөлмөрийг үнэл өнгөрсөн оны долдугаар сард Монгол Улсын гавъяат жүжигжин цолоор шагнасан билээ.

М.ЯЛАЛТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж