”Танайд хоноё” нэвтрүүлгийн Г.Алтантүрүү хөтөлнө

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

”Танайд хоноё” нэвтрүүлгийн Г.Алтантүрүү хөтөлнө

“MN25” дугаар телевизийн “танайд хоноё” нэвтрүүлэгээрээ олны танил болсон Г.Алтантүрүү нэвтрүүлэгтээ эргэн ирлээ. Тун саяхан тэгвэл 25-р суваг телевиз сураг ажгийг батлан, сэтгүүлч залуугийн хөтлөн хүргэсэн сонирхолтой дугааруудын тоймыг гаргасан нь Түрүүгийн фэнүүдэд хэзээ хэмээх хүлээлт үүсгээд байгаа. Шинэ долоо хоногийн эхний өдөр бүр олны анхааралд байж, ярианы гол сэдэв болдог хүн бүрийн хайртай нэвтрүүлэг сүүлийн үед өнгө төрх, үнэ хүндээ гээж буйд олон хүн сэтгэл дундуур байсан. Юутай ч онилж очоод, өгүүлэх гэснээ үнэнээр нь үзүүлж чаддаг сэтгүүлч залуу дахин төрсөн эхний дугаараа энэ сард гаргах гэж байна. Хэсэг хугацаанд хуучин нэвтрүүлгээ хөндлөнгөөс харсны хувьд илүү чанаржих учиртай хэмээн найдаж суугаа үзэгч таны дэлгэцнээ танай хойморт тун ч удахгүй хэнэггүй, хэрсүү хааяахан “хоролмаатдаг”, хайртай сэтгүүлч Г.Алтантүрүү тань дахин тухлах нь байна шүү.

www.factnews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж