Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2015.01.30-нд нийтлэгдсэн

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ

2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөн, нуурт битүү мөсөн бүрхүүл тогтож жижиг гол мөрөн ёроолдоо хүртэл хөлдсөн хэдийч цаг агаар харьцангуй дулаан байгаатай уялдаад зарим голын мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 2-5 см-ээр нимгэрсэн байна. Жишээлбэл: Хөвсгөлийн уулсаас эхтэй Бүгсий, Хэнтэй нурууны баруун хажуугийн Хараа гол Дархан хот орчимд болон Сэлэнгэ мөрний эхээр мөсний зузаан 2-5 см нимгэрсэн байна. Иймд гол мөрөн, нуурын мөсний зузаарлын эрчимшил бага мөсний зузаан голын нийт уртын дагууд харилцан адилгүй байгаа ба 2014 оны мөн үеийнхээс 10-40 см нимгэн мөсөн бүрхүүлтэй , мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул ард иргэдийг мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байхыг Ус, цаг уур, орчны хүрээлэнгээс онцгойлон анхааруулж байна.

УЦУОХүрээлэнгийн Ус судлалын сектор

 

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа цаг агаар тогтуун, жиндүү хүйтэн байна

2015 оны 01 дүгээр сарын 30-ны 20 цагаас 2015 оны 01 дүгээр сарын 31-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 22-27 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Ерөө голын сав газраар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 25-30 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө бүх нутгаар 7-12 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 28-30 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө хотын төв орчмоор 21-23 градус, бусад хэсгээр 27-29 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

                                        2015 оны 02 дугаар сарын 1-нээс 2 дугаар сарын 05-ныг хүртэлх
                                                                      цаг агаарын урьдчилсан төлөв:

2 дугаар сарын 1-нд нутгийн төв хэсгээр, 2-нд нутгийн зүүн хагаст, 3-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 3-4-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 36-41 градус, өдөртөө 22-27 градус, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж