Хуучирсан мэдээ: 2015.01.30-нд нийтлэгдсэн

Реппер Цэцэ буюу Н.Цэцэнбилэг "Зүрх бүхний төлөө" зорилтот хөтөлбөрт “Гэр бүлийн номын сан” байгуулах төслөөр оролцож байсан. Тэгвэл тэрбээр Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санг "Гэр бүлийн уншлагын танхим"-тай болгож тохижуулсан байна. Өнөөдөр “Гэр бүлийн уншлагын танхим”-ын нээлт боллоо. Энэхүү танхимаар аав, ээжийн хамт ирж ном унших, эцэг, эхчүүд хүүхдүүддээ ном уншиж өгөх зэргээр үйлчлүүлж болох нь ээ. Реппер Цэцэ “Гэр бүлийн номын сан” байгуулах төслөө амжилттай хэрэгжүүлэхийн тулд "Ном ба Ирээдүй" хандивын тоглолтыг зохион байгуулсан байна.

М.ЯЛАЛТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж