Иргэдийн оролцоог дэмжих чиглэлээр семинар зохиов

Хуучирсан мэдээ: 2015.01.30-нд нийтлэгдсэн

Иргэдийн оролцоог дэмжих чиглэлээр семинар зохиов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Азийн сантай хамтран “Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд үндэсний гурав дахь удаагийн семинарыг Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хоёр өдөр үргэлжлүүлэн өнөөдөр өндөрлөж байна.

Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Азийн сан нийт 6 аймгийн 14 сум, нийслэлийн 3 хороонд уг төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд эдгээр загвар сум, хороодын иргэдийн төлөөлөл болох 60 гаруй хүн уг семинарт оролцон байр суурь, санал бодлоо хуваалцав.

Семинарыг Ерөнхийлөгчийн Иргэдийн оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж хөтлөн явуулж Швейцарийн хөгжлийн агентлагийн “Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөр”-ийн менежер Жак Мера, Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Мелони К.Линдберг нар нээлт, хаалтын үг хэллээ.

Тэд Иргэний ниймийн байгууллага хэрхэн байгуулах, иргэд асуудлаа шийдэхэд хэрхэн идэвхтэй оролцох, эдийн засгийн хамтын ажиллагааны ололт, амжилт, сургамж, Мэдэх эрхийн тухай хууль амьдралд яаж хэрэгжиж байгаа, орон нутагт нийтийн хэлэлцүүлгийг хэрхэн хөтлөх зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцэв.

Мөн иргэдийн дунд хурал, хэлэлцүүлэг зохион байгуулдаг Иргэний танхимуудын үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцов.

Эх сурвалж: www.president.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж