Фото: Александр Миридонов / "Коммерсантъ»
Засгийн газрын өмнө тавигдаж байгаа стратегийн зорилтуудын нэг нь улс орны эдийн засгийн өсөлтийн өндөр хурдыг хангах явдал хэмээн Оросын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв.
Төрийн үндсэн чиглэлүүдийн нэг нь хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх ажил юм. Бид эдийн засаг, санхүүгийн бие даасан байдлыг бэхжүүлснээр бид гадны дарамтын хүчин зүйлийн шахалтыг туулах ёстой гэж Путин хэлэв.
“Хүлээлтийн логикоор биш” урьдчилан хөдлөж, хямралын үзэгдлийг даван туулахыг тэр уриалсан байна. Байрандаа зогсох, шийдвэрийг хойш тавих зэрэг нь байдлыг хүндрүүлнэ гэж тэр санууллаа.
Оросын засгийн газар лхагва гаригт хямралын эсрэг төлөвлөгөөг танилцуулсан юм. Түүнийг ерөнхийд нь Путин дэмжлээ. Гэсэн ч тэрээр улс орон өөрөө эдийн засгийн өсөлтөө бий болгох ёстойг анхааруулав.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР