Никос Котзиас
Фото: Emmanuel Dunand / AFP
Европын холбооны Гадаад хэргийн яамдын тэргүүн нарын уулзалтын төгсгөлийн баримт бичгээс Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах тухай өгүүлбэрийг хасахыг Грек шаарджээ. Шинэ хориг арга хэмжээ авахын оронд Брюссель Москватай хэлэлцээрийг эхлүүлэх ёстой хэмээн Грекийн Гадаад хэргийн сайд Никос Котзиас хэлжээ.
"Грекийн төлөөлөгчид мэдэгдэхдээ, тэр өгүүлбэрийг хасах ёстой эсвэл бидний ажил урагшлахгүй гэж шаардсан юм. Үр дүнд нь бид Оросын эсрэг хориг арга хэмжээг нэмэн авахгүй гэсэн баримтыг гаргууллаа» гэж Котзиас нэмэн хэлэхдээ харин баримтад өмнөх хоригийг өргөтгөх тухай өгүүлсэн гэж тайлбарлав.
Европын холбооны Гадаад хэргийн яамдын тэргүүн нарын мэдэгдэлд Украины зүүн өмнөд нутгийн сөргөлдөгч талуудыг Минскийн тохиолцоог сахихыг уриалсан байв. "Европын холбооны зөвлөл Украины зүүн өмнөд хязгаарын сөргөлдөөн хурцатсныг түүний тоонд орон сууцны районуудыг буудаж байгааг эрс буруушааж байна» гэж төгсгөлийн баримтад өгүүлсэн байна. Гадаад хэргийн сайд нар улс төр, эдийн засгийн шинэчлэлээ түргэтгэхийг Киевт уриалжээ.
Өмнө тодорхой болсноор, ЕХ-ны Гадаад хэргийн сайд нар Оросын эсрэг хориг арга хэмжээг 2015 оны есдүгээр сар хүртэл сунгахаар шийдсэн байна. Хоёрдугаар сарын 9 хүртэл ЕХ-ны Зөвлөл хувь хүн, хуулийн этгээдийн хар жагсаалтаа өргөтгөнө гэсэн хүлээлт байгаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР