Шакира дахиад хүүтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2015.01.30-нд нийтлэгдсэн

Шакира дахиад хүүтэй боллоо

Колумбийн алдарт дуучин, Барселона клубын хамгаалагч Херард Пикегийн найз бүсгүй Шакира пүрэв гаригт хоёр дахь хүүхдээ төрүүллээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Шакира Барселона хотын “Quiron-Teknon” эмнэлэгт амаржсан бөгөөд ямар нэгэн хүндрэлгүй, хүү төрүүлсэн гэнэ.

Хосуудын анхны хүүхэд Милан, 2013 оны нэгдүгээр сард төрсөн бол хоёр жилийн дараа тэд хоёр дахь хүүхдээ өлгийдөн авлаа. Өдгөө 37 настай дуучин, насаар 10 дүү Пике нар 2010 оноос хойш дотно харилцаатай байгаа юм.

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж