Засгийн газрын 11-11 төвд цагдаагийн алба хаагчдад хандсан олон талархал иржээ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагч Н.Гэрэлт-Од болон бусад ажилчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулсанд иргэн С.Төмөр болон түүнийг гэр бүлээс, Баянзүрх дүүргийн ЗДТГ, тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Сүбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ажилчид хамт олон гал алдаж, осол гарахад түргэн шуурхай үйлчилж өгсөнд тус дүүргийн хэсэг оршин суугчдаас 11-11 төвөөр дамжуулан талархал ирүүлжээ.
Мөн энэ сарын 17-ны өдөр гэрээсээ эд зүйлсээ алдахад Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч Н.Тунгалаг түргэн шуурхай ажиллаж олж өгсөнд, Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Т.Ариунзаяа өргөдлийн дагуу түргэн шуурхай үйлчилж өгсөнд талархсан мэдээллүүд тус төвд иржээ.
Ж.ӨӨДЛӨН
Эх сурвалж: www.mminfo.mn