Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс ширэнд боодолтой эрэгтэй хүний занданшуулсан шарил олдсон талаарх асуудлаар ЦЕГ өнөөдөр 15.00 цагаас мэдээлэл хийхээр болжээ. Уг шарилыг нууцаар худалдах гэж байсныг цагдаа нар илрүүлсэн байна. Одоогоор занданшуулсан шарилыг эд мөрийн баримт хэмээн хууль хяналтынхан хураан авч, ШШҮХ-нд хадгалуулахаар өгөөд байгаа билээ.
О.САР