Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид Гоо марал, Алунгоо эхээс эхлээд Өүлэн эх, Бөртэ-Үжин, Дөргөнө, Сорхагтуни, Чимбай, Самар, Мандухай зэрэг есөн хатдын түүхэн амьдралыг бүжгийн жүжгийн хэлээр урлаг сонирхогчдод хүргэж байгаа.
“Монголын их хатдын туульс” бүжгэн жүжиг дахин хоёрдугаар сарын 5-ны өдөр 19.00 цагт Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын тайзнаа тоглогдох гэнэ.
“Монголын их хатдын туульс” бүжгэн жүжгийн ерөнхий продюсерээр Г.Цоггэрэл ерөнхий зураачаар Ц.Энхтуяа ажилласан байна. Хөгжмийг Төрийн соёрхолт Б.Мөнхболд, хөгжмийн найруулгыг М.Бирваа бичжээ.
Гол дүрүүдэд:
- Гоо марал- бүжигчин Бямбасүрэн,
- Алунгоо эх- бүжигчин Г.Уянга,
- Өүлэн эх – бүжигчин Т.Ариунжаргал,
- Бөртэ хатан бүжигчин С.Отгонцэцэг,
- Дөргөнө- бүжигчин Э.Номин,
- Сорхагтан хатан – бүжигчин М.Бямбаа,
- Чимбай- бүжигчин .Ганчимэг,
- Самар- бүжигчин, Гавьяат жүжигчин Ш.Одонтуяа,
- Мандухай – бүжигчин Л.Энхболор нар тоглоно.
- ҮДБЭЧуулгын Үндэсний хөгжмийн их найрал
- Удирдаач Н.Буянбаатар
- Зууны манлай бүжиг дэглээч Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Сэвжидийн нэрэмжит ангийн бүжигчид оролцож буй.
Сонирхуулахад “Их хатдын туульс” түүхэн жүжгийн уран бүтээлчдийг ӨМӨЗО-нд тоглохыг урьжээ.
Э.ТЭКҮ