Сургуулийн орчимд архи зарсан дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг цуцална

Хуучирсан мэдээ: 2018.11.10-нд нийтлэгдсэн

Сургуулийн орчимд архи зарсан дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг цуцална

Сургуулийн орчимд архи зарсан дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг цуцална

Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль 136, сургуулийн өмнөх боловсролын 227 байгууллага бий. Есөн дүүргээс ирүүлсэн тандалт судалгааны явцын дүнгээр 110 сургууль, 210 цэцэрлэгийн 500 метр дотор архи, согтууруулах ундаа худалддаг, үйлчилдэг 1204 аж ахуйн нэгж, байгууллага иргэдийн судалгааг гаргасан байна. Үүнээс ресторан, баар, кароаке, нийтийн хоолны газар зэрэг 387 газар байгаагаас архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг 361 үйлчилгээний газар байсны тусгай зөвшөөрлийг цуцлахаар болжээ.

Нийслэлийн ИТХ-аас иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 119 дүгээр тогтоолыг өнгөрсөн долдугаар сард  батлан гаргасан. Тогтоолоор нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, гэмт хэрэг, хэв журмын зөрчил, үер усны аюул, болзошгүй осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх, нийтийн эзэмшлийн зам талбайн орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн бүх удирдлага, албан тушаалтан, иргэдэд үүрэг чиглэл өгсөн байдаг. Тэгвэл энэхүү тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллах чиглэлээр  холбогдох албан байгууллагуудын өнгөрсөн сард судалгаа хийсэн нь дээрх үр дүнг илтгэжээ. Мөн “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ын хэрэгжилтийг хангуулах хүрээнд нийслэлд үйл ажиллагаа эрхэлдэг барилга, тоосгоны үйлдвэрүүд, худалдаа үйлчилгээний ил задгай зах, төвүүдэд тандалт судалгаа хийж, ажил хөдөлмөр эрхэлж буй 75 хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн байдалд тандалт хийн 12 зөрчил илрүүлэн, гарсан зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, биелэлтийг хангуулан ажилласан байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж