Нийслэлийн ерөнхий боловсролын тусгай сургалттай 25 дугаар сургуульд "Оюу Толгой" компани 140 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар цахилгаан шат, тайвшруулах хонх зэрэг тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж, тохижилт хийжээ. Тус сургуульд саажилттай, тулгуур эрхтний бэрхшээлтэй зэрэг 250 хүүхэд суралцдаг. Сургуулийн багш, ажилтнууд тэргэнцэртэй хүүхдүүдээ ангиас ангийн хооронд шатаар дамжилж зөөдөг байжээ. Цахилгаан шаттай болсноор энэ хүндрэл арилжээ.1967 онд байгуулагдсан дээрх сургуульд тэргэнцэртэй 80 хүүхэд сурдаг юм байна.
Э.БУРАМ