Таксины жолооч машины хулгайчийг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.10-нд нийтлэгдсэн

Таксины жолооч машины хулгайчийг илрүүлжээ

Таксины жолооч машины хулгайчийг илрүүлжээ

Улаанбаатар хотод энэ оны эхний есөн сарын байдлаар бүртгэгдсэн хэргийн 8800 орчим нь гудамж, талбай, олон нийтийн газарт үйлдэгдсэн байна. Орон сууцнуудын зогсоол, гудамжид үйлдэгдсэн гэмт хэргийн талаарх мэдээллийг таксины жолооч нар цагдаагийн байгууллагад мэдээлэх тохиолдолд цөөнгүй гардаг аж. Цагдаагийн байгууллагад таксины жолооч нараас гэмт хэрэгтэй холбоотой мэдээллийг ирүүлэх, эргэх холбоог сайжруулах зорилгоор Нийслэлийн Цагдаагийн газар, “Улаанбаатар Сити” такси  компанитай хамтарч ажиллах санамж бичгийг энэ сарын 7-ны өдөр байгуулжээ.

Цаашид цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг үйлдэгдэж байгаа талаар мэдээлэл ирүүлсэн иргэн, таксины жолоочийг урамшуулж хамтарч ажиллах юм байна. “Улаанбаатар сити” компанийн такси үйлчилгээнд явж байсан жолооч бусдын машиныг хулгайлж байсан гэмт хэрэгтний талаархи мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдээлж,  цагдаагийнхан дуудлагын мөрөөр шуурхай ажиллаж хэрэгтнийг баривчилж байжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж