Иргэд арван төрлийн лавлагааг цахимаар авах боломжтой | News.MN

Иргэд арван төрлийн лавлагааг цахимаар авах боломжтой

Иргэд арван төрлийн лавлагааг цахимаар авах боломжтой

Иргэд арван төрлийн лавлагааг цахимаар авах боломжтой

Улсын бүртгэлийн багц хууль шинэчлэгдэн  арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Тус хууль хэрэгжсэнээр Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас иргэн, хуулийн этгээд өөрт холбогдох мэдээлэл, лавлагааг интернэт сүлжээ ашиглан хаанаас ч авах боломж бүрдэжээ.

Ингэснээр иргэд burtgel.mn сайтаар орж дараах арван төрлийн лавлагаанаас өөрт хэрэгтэйг гэрээсээ, байгаа газраасаа авах боломжтой болсон. Үүнд:​

  • Цахим үнэмлэхийн лавлагаа
  • Оршин суугаа хаягийн лавлагаа
  • Төрсний бүртгэлийн лавлагаа
  • Гэрлэсний лавлагаа
  • Гэрлэсэн эсэх лавлагаа
  • Гэрлэлт цуцлуулсныг бүртгүүлсэн тухай лавлагаа
  • Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа
  • Хуулийн этгээд бүртгэлтэй тухай лавлагаа
  • Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа
  • Үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа

Цаашид энэ тоог нэмж иргэдэд шаардлагатай байдаг бүх 29 төрлийн лавлагааг интернэтээр шууд авч болдог болногэж Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ.

 

Э.БУРАМ

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-11-10 202.55.191.130

burtgel.mn hna ni bga yum be? oldohgui bna

Avatar

зочин 2018-11-10 59.153.114.114

1980 оноос өмнөх лавлагааг цахимжуулаагүй иргэдийг машинд очерлуулаад\nчирэгдүүлээд байнлээ. Бүртгэлийнхэн ийм худлаа мэдээлэл тавьдагаа\nболих хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж