Японы мэргэжлийн сүмо бөхийн арваннэгдүгээр сарын тэмцээн маргааш Фүкүока хотод эхэлнэ. Энэ оны сүүлийн тэмцээн болох Кюүшюү башёг их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар өнжихөөр болсон байна. Аваргуудаас Кисэносато барилдахаар болсон бөгөөд түүнд түрүүлэх боломж бий. Мөн япон аварга (ёкозүна) ганцаараа башёг тэргүүлж байсан нь 2003 оны Таканоханагаас хойш 15 жилийн дараа болж байгаа үйл явдал тохиож байгааг японы хэвлэлүүд онцолсон байна.
Хакүхо М.Даваажаргал өнгөрөгч есдүгээр сард эх орондоо ирээд долоо хоног болоод буцсан билээ. Тэрбээр аравдугаар сарын тойргийн барилдааныг бэртлийн улмаас өнжиж, улмаар өвдөгний гэмтлийн улмаас хагалгаанд орсон юм. Хакүхог энэ сарын башёд зодоглоно гэж олон түмэн хүлээж байсан ч тэрбээр шийдвэрээ гаргаж, барилдахгүй болсон байна.
Какүрюү М.Анандын хувьд мөн оны сүүлийн башёг өнжихөөр боллоо. Тэрбээр шагайн бага зэргийн гэмтлийн улмаас бэлтгэлээ бүрэн хийгээгүй байсан юм. Тэгвэл Хакүхогийн адил энэ башёг өнжихөөр болсон байна.
Хакүхо, Какүрюү нар башёг өнжихөөр болж, Кисэносато аварга барилдах болсон Кюүшюү башё арваннэгдүгээр сарын 11-25-ны хооронд болно.
Холбоотой мэдээ