"Төрийн сургамж шийдвэрээр илэрдэг"

Хуучирсан мэдээ: 2018.11.11-нд нийтлэгдсэн

ЖДҮХС

"Төрийн сургамж шийдвэрээр илэрдэг"

Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2018.11.09-ний өдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан ЖДҮХЗ болон АСЕМ-ын асуудлаар байр сууриа илэрхийлжээ.

Нийт 27 орчим сан байдаг гэж ярьдаг. Харахад сайд нар бүхэн сантай, дарга бүхэн төсөвтэй байгаа. Одоо энэ бүхнийг ил болгох, тайлагнах шаардлага бий болжээ. Би хувьдаа эдгээр 27 сангийн үйл ажиллагаа, мөнгөн гүйлгээг царцаах ёстой гэж үзэж байна. Үйл ажиллагаа явуулж эхэлсэн цаг үеэс эхлэн мөнгөн гүйлгээ, зарцуулалт зэрэг бүгдийг нь шилэн болгох хэрэгтэй. Цаашид хуулийн цоорхойг гаргахгүйн тулд сангуудын бүх үйл ажиллагааг хуулиар ил тод болгох ёстой. Шилэн дансны хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй. Төр засаг одоо л шийдвэр гаргадаг цаг. Төрийн сургамж шийдвэрээр илэрдэг.

 

АСЕM-ийн уулзалт Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, нэр хүндийг илэрхийлсэн чухал уулзалт болсон. АСЕМ-аар идэж уусан гэж хүмүүс шүүмжилдэг. Тэдэнд хардах эрх нь байгаа. Төсвөөс ойролцоогоор жилд 250 тэрбум орчим төгрөг гаргаж байж АСЕМ зохион байгуулж хүчирнэ гэж байсан. Тийм боломж Монголд байгаагүй. Нийт төсвөөс гарсан мөнгө нь 21 тэрбум төгрөг гарсан. Үүнээс 19 тэрбум төгрөгийг зарцуулж, хоёр тэрбум төгрөг нь ГХЯ-д очсон гэдэг илтгэл мэдээлэл сонссон. АСЕМ гэдэг зүйлийг өөр нэг шуугиан нэрээр  дарах гал унтраах хэрэгсэл шиг ашиглаж байна. Зээл, хариуцлагын тухай яригдахаар л АСЕМ гэж монтажилж оруулаад аль нэг байгууллагын санхүүжилттэй цацдаг. Нохойд барьдаг мод шиг хэрэглээд хол явахгүй шүү гэдгийг хэлье. Үнэхээр хөрөнгө мөнгө завшсан бол хамгаалах зүйл байхгүй. АСЕМ бол Монгол бахархлын нэг.

 

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж