Нярайн эндэгдэл 70 хувийг эзэлж байна

Хуучирсан мэдээ: 2018.11.09-нд нийтлэгдсэн

Нярайн эндэгдэл 70 хувийг эзэлж байна

Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 80 орчим хувийг нялхсын эндэгдэл эзэлж байна.

Нярайн эндэгдэл 70 хувийг эзэлж байна

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлт аливаа улс орны хөгжил, хүн амын эрүүл мэндийн түвшинг илтгэдэг. Монгол Улсад өнөөдөр тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 80 орчим хувийг нялхсын эндэгдэл эзэлж байна. Үүнээс төрсний дараах 0-6 хоногтойдоо эндэж байгаа тохиолдол 70 гаруй хувьтай байгаа нь нярайн эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарах шаардлагатай гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Энэ асуудлаар өнөөдөр /2018.11.09/ “Эрүүл хүүхэд-эх орны ирээдүй” хүүхдийн эмч нарын улсын зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын  ивээл дор зохион байгуулж буй эл зөвлөгөөнд есөн дүүрэг 21 аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлага, хүүхдийн мэргэжилтэн, Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эмч, сувилагч 800 гаруй хүн оролцож байгаа юм. Энэ үеэр 2030 он гэхэд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 1000 амьд төрөлтөд 9, нялхсын эндэгдлийг 1000 амьд төрөлтөд 8 болгон бууруулах зорилт дэвшүүлсэн гэдгийг онцоллоо.

Эрүүл мэндийн яамнаас нялхсын эрүүл мэндэд анхаарах, тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж”, “Имж эх асаргаа”-г хэрэгжүүлж байгаа аж. Энэ хүрээнд  амьсгал хямралын гачаалыг эмчилж нярайн эрт үеийн эндэгдлийг бууруулахаар ажиллаж байгаа юм.

Дэлхийн улс орнууд нярайн эндэгдлийн төвшинг 1000 амьд төрөлтөд 12, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн төвшинг 25-аас бага болгон бууруулахаар зорилтоо тодорхойлсон.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж