Есөн настай хүүхдүүд айлаас зэвсэг хулгайлан зарахыг завджээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Есөн настай хүүхдүүд айлаас зэвсэг хулгайлан зарахыг завджээ

Есөн настай хүүхдүүд айлаас зэвсэг хулгайлан зарахыг завджээ

Есөн настай Б, П нар нэг айлын сууцнаас хулгайлан, түүхий эд авах цэгт зарах гэж байсан нь тодорхой болсон

Есөн настай хүүхдүүд нийлж айлаас зэвсэг хулгайлан зарах гэж байгаад баригджээ. Энэ талаар "Өнөөдөр" сонины арваннэгдүгээр сарын 9-ны дугаарт нийтэлснээр Баянзүрх дүүргийн VIII хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг хоёрдогч түүхий эд авдаг нэг цэгт хоёр хүү “Ийм юм авах уу” гээд АК бууны дүүрэн сумтай дайз (магазин), ангийн том хутга харуулсан байна. Үүнийг нь харсан иргэд цагдаагийн байгууллагад мэдээлэл өгч, шалгуулахад, дээрх хороонд оршин суудаг есөн настай Б, П нар нэг айлын сууцнаас хулгайлан, түүхий эд авах цэгт зарах гэж байсан нь тодорхой болсон аж. Цагдаагийн байгууллагаас  энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэсэн тайлбар өглөө.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Хүн 2018-11-09 150.129.141.37

Жоохон хүүхдүүд юугаа мэдэхэв дээ. Өлсөөд л аргагүйн эрхэнд хулгай хийгээд тэрүүгээрээ ходоодоо борлуулъя гэж бодоо биз. Зэвсэг хадгалж байсан айл л харин сэжигтэй байна даа. Яах гаж хутга сум хадгалж байна.