Есөн настай хүүхдүүд айлаас зэвсэг хулгайлан зарахыг завджээ

Хуучирсан мэдээ: 2018.11.09-нд нийтлэгдсэн

Есөн настай хүүхдүүд айлаас зэвсэг хулгайлан зарахыг завджээ

Есөн настай Б, П нар нэг айлын сууцнаас хулгайлан, түүхий эд авах цэгт зарах гэж байсан нь тодорхой болсон

Есөн настай хүүхдүүд айлаас зэвсэг хулгайлан зарахыг завджээ

Есөн настай хүүхдүүд нийлж айлаас зэвсэг хулгайлан зарах гэж байгаад баригджээ. Энэ талаар "Өнөөдөр" сонины арваннэгдүгээр сарын 9-ны дугаарт нийтэлснээр Баянзүрх дүүргийн VIII хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг хоёрдогч түүхий эд авдаг нэг цэгт хоёр хүү “Ийм юм авах уу” гээд АК бууны дүүрэн сумтай дайз (магазин), ангийн том хутга харуулсан байна. Үүнийг нь харсан иргэд цагдаагийн байгууллагад мэдээлэл өгч, шалгуулахад, дээрх хороонд оршин суудаг есөн настай Б, П нар нэг айлын сууцнаас хулгайлан, түүхий эд авах цэгт зарах гэж байсан нь тодорхой болсон аж. Цагдаагийн байгууллагаас  энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэсэн тайлбар өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж