Дэлхийн цомын өмнө: Мартин Фуркад | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Дэлхийн цомын өмнө: Мартин Фуркад

Дэлхийн цомын өмнө: Мартин Фуркад

Одоогоос нэгэн аравны тэртээ биатлоны спортод ганцхан л хаан байлаа. Тэр бол мэдээж биатлоны спортын Бүх-цаг үеийн лидер Норвегийн алдарт биатлонч  “Биатлоны хаан” О.Э.Бьорндален байсан. Харин түүний титмийг өнгөрсөн улирлаас Франц биатлонч М.Фуркад булаан аваад байна. Биатлоны спортын Бүх-цаг үеийн тодотгол Норвеги биатлончоос Франц биатлонч руу шилжиж байгаа. Өдгөө 44 настай О.Э.Бьордален өнгөрсөн улирлыг өндөрлүүлээд албан ёсоор зодог тайлсан бол 30 настай М.Фуркад өнгөрсөн улирал Дэлхийн цомд 7 дахь удаагаа түрүүлж “болор” цомыг хүртснээр Дэлхийн цомын түүхэнд хамгийн олон түрүүлсэн тамирчин болон мөнхөрсөн. Франц биатлонч М.Фуркадын Дэлхийн цомд нийлбэр дүнгээр 7 улирал дараалан түрүүлсэн нь урьд өмнө гарч байгаагүй түүхэн рекорд болсон. Түүнийг энэ цаг үед хэн зогсоох бол? Сүүлийн 7 улирал Э.Свендсон 3 удаа, А.Шипулин болон Й.Бьо нар тус бүр 2 удаа түрүү байрын төлөө өрсөлдсөн ч урд нь гарч чадаагүй. Ялангуяа сүүлийн 3 улирал хувийн ганцаарчилсан төрлүүдэд нийлбэр дүнгээр тэргүүлээд байна.

Дээрх амжилтаас гадна М.Фуркад олимп, ДАШТ-ий түүхэнд хамгийн шилдгийн эгнээнд зүй ёсоор нэрлэгдэх болсон. Түүний медалийн цуглуулгад олимпийн 5 алт, 2 мөнгө, ДАШТ-ий 11 алт, 10 мөнгө, 4 хүрэл медаль бий. Олимпийн наадмаас алтан медаль хүртсэн амжилтаараа Бүх-цаг үеийн түүхэнд дэд байранд, медаль хүртсэн тоогоороо гутгаар байранд бичигддэг бол ДАШТ-ий түүхэнд медаль хүртсэн амжилтаар дэд байр, алтан медалийн амжилтаар мөн гутгаар байранд бичигдэнэ. Норвегийн алдарт биатлонч О.Э.Бьорндален 44 нас хүртэлээ уралдсан гэвэл М.Фуркадад дахиад 2 олимп, 7-8 удаагийн ДАШТ-д өрсөлдөх нөөц боломж бий. Тэгэхлээр М.Фуркад амжилтаа улам ахиулах боломж бүрэн байна.

Мартин Фуркадын Дэлхийн цомд үзүүлсэн амжилт:

 

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Norway biathlon fanat 2018-11-09 202.9.40.77

Shipuling basaj bolohgu shu. gehdee Furcad ireh 2 uliraldaa diildehgui

Биатлон сонирхогч Ш.Раднаа 2018-11-09 66.181.177.207

МАРТААНЫГ ЭНЭ ЖИЛ БАРАХГҮЙ ДЭЭ.Дүү Бьё жаахан өрсөлдөнө биз.ШИПУЛИН, ШЕМП хоёр хавьтахгүй дээ.Мартаан гэдэг чинь манайхаар бол ШАРГА АЗАРГА л гэсэн үг.

Сонирхогч 2018-11-09 217.65.125.233

Шипулмн Шемп нарын амжилт тогтворгүй. Яг л азаар байр эзэлж байгаа юм шиг. 2 жилийн өмнөх дэлхийн цомд энэ хоёр сайн байсан.