Трампын халаа сэлгээний ээлжит бай Ерөнхий прокурор

Хуучирсан мэдээ: 2018.11.09-нд нийтлэгдсэн

Трампын халаа сэлгээний ээлжит бай Ерөнхий прокурор

Трампын халаа сэлгээний ээлжит бай Ерөнхий прокурор

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ерөнхийлөгчийн суудалд сууснаасаа хойш цөөнгүй тооны өндөр албан тушаалтнуудыг ажлаас нь халаад байгаа билээ. Тэгвэл ноён ерөнхийлөгчийн ээлжит бай нь Ерөнхий прокурор Жефф Сешнс болжээ.

Д.Трамп өөрийн твиттер хуудсандаа “Ерөнхий прокурор Жефф Сешнсийн гүйцэтгэсэн үйл хэрэг, хичээл зүтгэл бүхэнд талархаж байна. Сайн сайхныг хүсье. Жефф Сешнсний үйл хэргийг түүний ажлын албаны дарга Мэтью Уитакер түр орлон гүйцэтгэх болно” гэж нийтэлжээ.

Тэрбээр, “Ноён ерөнхийлөгч таны хүсэлтийн дагуу би албан тушаалаасаа огцрох өргөдлөө өргөн барьж байна. Хамгийн чухал нь АНУ-ын Ерөнхий прокурорын ажлыг хийх хугацаандаа хуулийг дээдэлж байсан” хэмээн өөрийн хүсэлтээр огцроогүй гэдгээ дурдсан байна.

Жефф Сешнс нь Алабама мужийн өмнөд тойргийн холбооны прокуророор 12 жил, АНУ-ын хууль батлах сенатын танхимд 20 жил ажилласан туршлагатай нэгэн байв. Тэрбээр ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Трампын хамгийн үнэнч дэмжигч, зөвлөх нь байжээ. 2017 оны хоёрдугаар сард АНУ-ын Сенатын танхим Жефф Сешнсийг ерөнхий прокуророор томилохыг 52:47-ийн харьцаатайгаар дэмжсэнээр АНУ-ын Ерөнхий прокурорын албан тушаалыг хашиж эхэлсэн билээ. Тус улсад Ерөнхий прокурор нь Хууль зүйн сайдын албан тушаалыг хавсран хашдаг аж.

АНУ-ын цагаачлалын бодлого, шашны эрх чөлөө,  иргэдийн иргэний эрх зэрэг асуудлаарх байр суурийг нь Ардчилсан намын гишүүд шүүмжилж байлаа. Тэрбээр Шилжих хөдөлгөөн болон үндэсний аюулгүй байдлын асуудалд анхаарлаа хамгийн ихээр хандуулж байсан байна. Сүүлийн үед Дональд Трамп Сешнсийг Хууль зүйн яамыг хэрхэн удирдаж байгааг нь нэг биш удаа шүүмжилж байв.Мөн түүний “Оросын хэрэг”-ийг мөрдөх ажлыг хязгаарлах санал нь ихээхэн шүүмжлэлд өртөөд байсан билээ.

Өдгөө 72 настай Сешнс маш их мартамхайгаараа алдартай нэгэн аж. Сенатын хэлэлцүүлгийн үеэр түүнээс оросын албан тушаалтнууд болон дипломатчидтай, тэр дундаа АНУ-д суугаа ОХУ-ын элчин сайдтай ямар харилцаатай талаар асуухад тэрбээр элчин сайд Сергей Кисляктай юуны тухай ярьж байснаа санаж чадаагүй гэдэг.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж