АТР Финалс тэмцээний өмнө

Хуучирсан мэдээ: 2018.11.09-нд нийтлэгдсэн

АТР Финалс тэмцээний өмнө

АТР Финалс тэмцээний өмнө

Мэргэжлийн талбайн теннисний эрэгтэйчүүдийн АТР-н шилдэг найман теннисчдийн өрсөлдөөн ирэх амралтын өдөр Английн Лондон хотноо эхэлнэ. Жилийн турш хамгийн өндөр оноо цуглуулсан АТР-н чансааны эхний найман теннисчдийн өрсөлдөөнд Р.Надал болон Хуан Мартин дель Потро нар оролцох боломжгүй болсон. Р.Надалын оронд Ж.Иснер, Хуан Мартин дель Потрогийн оронд К.Нишикори шилдэг 8-н өрсөлдөөнд оролцох болоод байна.

Тэмцээний хэсгийн сугалааны үйл ажиллагаа өнгөрсөн даваа гаригт болсон бөгөөд Германы алдарт теннисчин Б.Бекер сугалааг явуулжээ. Энэ жил теннисчид Г.Гуэртен болон Л.Хьюитт гэсэн 2 хэсэгт хуваагдсан. Бразилын шилдэг теннисчин асан Г.Гуэртен Францын их дуулга тэмцээнд 3 удаа, Австралийн Л.Хьюитт Уимблидон болон Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлж байсан теннисчид юм.

Г.Гуэртений хэсэг: энэ хэсэгт дэлхийн чансааг тэргүүлэгч Н.Жокович, Германы А.Зверев, Хорватын М.Чилич, АНУ-ын Ж.Иснер нар багтсан. Их Дуулга тэмцээний 14 удаагийн аварга Н.Жокович шилдэг 8 теннисчдийн өрсөлдөөнд 2008, 2012, 2013, 2014, 2015 онуудад түрүүлж байсан. Германы залуу теннисчин А.Зверев 2 дахь удаагаа шилдэг наймын өрсөлдөөнд оролцож байгаа бол 2014 оны Америкийн их дуулга тэмцээний аварга Хорватын М.Чилич 4 дэх удаагаа шилдгүүдийн өрсөлдөөнд оролцох гэж байна. Тэгвэл Р.Надалын оронд шилдгүүдийн өрсөлдөөнд багтаад буй Америк залуу Ж.Иснер анх удаагаа шилдэг наймын өрсөлдөөнд оролцож байна.

Хэсгийн тоглогчдын хоорондын тоглолтын харьцаа:

  • Н.Жокович 1-1 А.Зверев
  • Н.Жокович 16-2 М.Чилич
  • Н.Жокович 8-2 Ж.Иснер
  • А.Зверев 5-1 М.Чилич
  • А.Зверев 4-1 Ж.Иснер
  • М.Чилич 7-3 Ж.Иснер

Л.Хьюиттын хэсэг: энэ хэсэгт АТР Финалс тэмцээний 6 удаагийн аварга “Швейцар цаг” Р.Федерер, К.Нишикори, Австрийн залуу теннисчин Д.Дим болон Өмнөд Африкийн чацархаг залуу К.Андерсон нар багтжээ. Япон залуу К.Нишикори 2014, 2016 онуудад шилдэг наймын өрсөлдөөний хагас шигшээд шалгарч байсан туршлагатай тоглогч юм.

Хэсгийн тоглогчдын хоорондын тоглолтын харьцаа:

  • Р.Федерер 4-1 К.Андерсон
  • Р.Федерер 1-2 Д.Дим
  • Р.Федерер 7-2 К.Нишикори
  • К.Андерсон 6-2 Д.Дим
  • К.Андерсон 3-5 К.Нишикори
  • Д.Дим 1-3 К.Нишикори

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж