Эзэн богд Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар, цолтой өндөр чансаатай хүчит 128 бөхийн барилдаан өчигдөр /2018.11.08/ “Буянт-Ухаа” спорт цогцолборт болж өндөрлөлөө.
Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд нарын магнайлан барилдсан хүчит 128 бөхийн барилдаанд:
Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Онцгой байдлын ерөнхий газрын “Аврагч” спорт хороо, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх, улсын начин Д.Анар түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сум харьяат, “Алдар” спорт хороо, “Ховд” бөхийн дэвжээний бөх, улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэлээ. Мөн их шөвөгт улсын гарьд Б.Гончигдамба, улсын харцага М.Бадарч нар шалгарсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түрүүлж үзүүрлэсэн болон их шөвөгт үлдсэн бөхчүүдэд баяр хүргэж, бай шагналыг нь олгосноор энэ жилийн Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаан өндөрлөлөө.
Эх сурвалж: PRESIDENT.MN
Холбоотой мэдээ