"Victoria’s Secret-2018" загварын шоу өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2018.11.09-нд нийтлэгдсэн

"Victoria’s Secret-2018" загварын шоу өндөрлөлөө

"Victoria’s Secret-2018" загварын шоу өндөрлөлөө

Америкийн хамгийн алдартай дотуур хувцасны брэнд “Victoria’s Secret”-ийн загварын шоу бол дэлхийн хамгийн их үзэгчтэй бүсгүйчүүдийн тэсэн ядан хүлээдэг шоуны нэг яах аргагүй мөн билээ. Энэ удаагийн шоу Нью-Йорк хотноо өчигдөр /2018.11.08/ болж өндөрлөжээ. Шоу бүрэн эхээрээ арванхоёрдугаар сарын 2-ны өдөр “ABC” телевиз дэлхий даяар цацах юм байна.

“Victoria’s Secret”-ийн загварын шоуны үеэр Bebe Rexha, Chainsmokers, Halsey, Rita Ora, Shawn Mendes, Kelsea Ballerini зэрэг уран бүтээлчид  ая дуугаа өргөжээ.

Тус шоуг жил бүр дунджаар 800 сая хүн үздэг. "Victoria’s Secret" бол загварын ертөнцийн хамгийн чадварлаг, хамгийн дур булаам моделиудыг шалгаруулан авдаг, чансаа өндөртэй компани. Тиймээс ч эдгээр моделиуд дэлхий дахинаа "сахиусан тэнгэрүүд" хэмээн аль хэдийн хүлээн зөвшөөрөгдсөн билээ. “Victoria’s Secret”-ын сахиусан тэнгэр болохын тулд хэд хэдэн шаардлагыг хангаж байх ёстой. Нэг гол үзүүлэлт бол мэдээж биеийн өндөр. Дундаж сахиусан тэнгэрийн өндөр 1 м 77 см байдаг ба 15 см өндөр өсгийт өмсөхөөрөө илүү өндөр харагддаг аж.

Энэ удаагийн шоуны хамгийн сэтгэл догдлуулсан агшин бол Бразилын супер модель 37 настай  Адриана Лима тайзан дээр сэтгэл хөдлөлөө барьж чадалгүй уйлсан явдал байв. Учир нь тэрбээр 20 жилийн турш “Victoria’s secret”-ийн тайзан дээр алхсан бөгөөд энэ удаагийн шоу түүний хамгийн сүүлийн шоу байсан юм. Тэрбээр шоуны дараа цахим хуудсандаа “Намайг дэлхий ертөнцөд өөрийгөө харуулах боломж олгож, нандин нууцуудаасаа хуваалцсанд баярлалаа. Хамгийн чухал зүйл бол надад далавч өгч, яаж нисэхийг минь зааж өгсөнд баярлалаа” хэмээн бичжээ.

“Victoria’s Secret”-ийн түүхээс дурдвал

1977 онд Калифорни мужийн Сан Франциско хотод Стэнфордын Бизнесийн сургуулийг төгсөгч Рой Рэймонд хэмээх эрэгтэй “Victoria’s secret”-ийг үүсгэн байгуулжээ. XIX зуунд амьдарч байсан хатан хаан Викториагийн нэрээр нэрлэжээ. Зугаа цэнгэл хөөсөн Викториа хатан хаан нөхрөө өнгөрснөөс хойш дөчин жил ганцаар амьдарсан ч энэ хугацаанд цөөнгүй эртэй нэр холбогдсон байдаг. Хатан хааны гайхалтай галбирын нууц нь корсет, галбиржуулагч хувцас байсан гэдэг. Тиймээс л Рой Рэймонд компанийн Victoria’s Secret буюу “Викториагийн нууц” хэмээн нэрлэсэн гэдэг. “Victoria’s secret” компани нь 1995 онд анх загварын тайзны шоу хийж эхэлсэн бөгөөд жил жилийн дотуур хувцасны хандлагыг илэрхийлдэг.

Victoria’s Secret 2018 загварын шоуны зургуудаас сонирхуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж