Адриана Лима "Viсtoriа’s Secret"-ийг орхив | News.MN

Адриана Лима "Viсtoriа’s Secret"-ийг орхив

Адриана Лима "Viсtoriа’s Secret"-ийг орхив

Дэлхийн нийтэд хүлээлт үүсгэсэн 23 дахь удаагийн "Victoriа’ s Secret" шоу өнөөдөр /2018.11.09/ болж өндөрлөлөө. Энэ удаагийн "Viсtoriа’s Secret" шоуны үеэр сахиусан тэнгэр Андриана Лима тайзнаас бууж байгаа гэдгээ албан ёсоор зарлав.

Бразилийн 37 настай од өнөөдрийн шоунд хамгийн сүүлийн удаа оролцож байгаа нь энэ юм байна. Тэрбээр шоу эхлэхээс хэдхэн цагийн өмнө өөрийн инстаграм хуудаснаа сэтгэл хөдөлгөм пост оруулсан нь  700 мянган лайк цуглуулсан байна.

Тэрбээр “Намайг дэлхий ертөнцөд өөрийгөө харуулах боломж олгож, нандин нууцуудаасаа хуваалцсанд баярлалаа. Хамгийн чухал зүйл бол надад далавч өгч, яаж нисэхийг минь зааж өгсөнд баярлалаа” хэмээн бичжээ.

Сануулахад, Андриана Лима нь "Victoria’s Secret" шоуны хамгийн өндөр үнэлгээтэй сахиусан тэнгэрийн нэг бөгөөд 1999 оноос тус брэндтэй хамтран ажиллаж байсан ажээ.

Лима 2008 онд таван сая ам.долларын үнэтэй "Black Diamond Fantasy Miracle Bra" дотуур хувцас, 2010 онд хоёр сая ам.долларын үнэтэй "Bombshell Fantasy Bra" дотуур хувцасны нүүр царай тус тус болж байсан ажээ.

А.АНИР

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

hi 2018-11-09 66.181.168.199

I can see her pussy.

TEC XUNDULCUX 2018-11-09 67.176.25.220

gadaad bodlogo,xypgantsapyydaa,zailyylax

Зочин 2018-11-09 203.91.115.54

Үнэн чухал мэдээ бна шүү!!! Хахаха

Лима 2018-11-09 66.181.181.28

Баяртай ч гэх шиг ккз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж