"Эврика-2019" хурлыг дахин зарлажээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

"Эврика-2019" хурлыг дахин зарлажээ

"Эврика-2019" хурлыг дахин зарлажээ

Монголын Залуучуудын Холбооноос 24 дэх жилдээ Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй “Эврика-2018” эрдэм шинжилгээний бага хурал III шатандаа шилдгүүдээ тодруулжээ. “Эврика-2018” эрдэмтэн, багш, оюутны онол практикийн эрдэм шинжилгээний их хурлын шилдгүүдээс дурдвал:

  • ХААИС-ийн оюутан Ц.Бат-Эрдэнэ “Био хаягдал тосноос олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх судалгаа” бүтээлээрээ “Шилдэг  оюутан судлаач”;
  • ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуулийн багш Х.Баатарсүрэн “Инженерийн шугам сүлжээний гэмтлийг засварлахад ашиглах органик наалтыг бий болгох түүний бүтэц судалгаа” бүтээлээрээ “Шилдэг багш судлаач”;
  • ШУТИС-ийн Хүнс Судлалын Эрдэм Шинжилгээний Төвийн захирал, Доктор Г.Төрмөнх “Монгол малын махны бичил шим тэжээл, эрдэс бодисын атом шингээлтийн спектрометрийн (AAS) аргаар тодорхойлсон дүн” бүтээлээрээ “Шилдэг Эрдэмтэн Судлаач” шагналыг тус тус хүртсэн байна.

"Эврика -2018" эрдэм шинжилгээний бага хурлын II шатанд шалгарсан 199 бүтээл нь зарласан 81 сэдэвтэй хамаатуулж болохоор боловч яг тухайн сэдвээр судалгаа хийж асуудлаа оносон, судалгааны ажил байхгүй байгаа нь хүлээгдэж буй үр дүнд хараахан хүрсэнгүй гэж зохион байгуулагчдын зүгээс үзжээ. Иймээс "Эврика-2019" дахин зарлахаар болжээ.

"Эврика-2019" эрдэм шинжилгээний хурал нь гурван ангилал, есөн салбар 81 сэдвийн хүрээнд болох гэнэ. Гэгээрэл – Эрдэм мэдлэг, Боловсрол – Эрүүл мэнд, Мөргүншил – Соёл хүмүүжил, Барилга – Хот төлөвлөлт, Зам тээвэр – Аялал жуулчлал, Эрчим хүч, Хөрөнгө санхүү, Үйлчилгээ, Үйлдвэрлэл гэсэн салбарт материалаа ирүүлэх боломжтой ажээ.

А.АНИР

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс