Хар тамхи хууль бусаар нэвтрүүлэхийг завдах нь ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2018.11.09-нд нийтлэгдсэн

Хар тамхи хууль бусаар нэвтрүүлэхийг завдах нь ихэсчээ

Хар тамхи хууль бусаар нэвтрүүлэхийг завдах нь ихэсчээ

Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хар тамхи, мансууруулах бодисын хувь хэмжээнээс харахад л цагаан тахлын сүүдэр залуу үеийнхнийг нөмөрсөн болох нь батлагддаг. Энэ төрлийн гэмт хэргийн эзэн холбогдогчдын арга нарийсаж, хүний санаанд багтамгүй байдлаар хар тамхи, мансууруулах бодисыг өөрчилөн хил, гаалиар нэвтрүүлэхийг завдсан тохиолдол нэмэгдэх болжээ. Үүнийг гаалийн байгууллага, эрэлч нохой, цагдаагийн байгууллагын тандалт судалгааны үр дүнд илрүүлж ажилладаг болохыг ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Л.Ганбаатар хэлж байв.

Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хар тамхи, мансууруулах бодисыг санаатай үйлдлээр хэрэглэж заншсан, дамлан худалдаалах, ашиг орлого олох зорилгоор олон сар, жил судалж, дахин давтан үйлддэг этгээд судалгаа, тооцоон дээр үндэслэж, оруулж ирэхийг завдах тохиолдол гардаг. Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээр 1-2 удаа зарж, борлуулсан бүлэг бөөгнөрлүүд илрэх тохиолдол ч бий. Ихэвчлэн 22-35 насныхан нууж оруулж ирэхийг завддаг. Ер нь энэ төрлийн бодист хэт залуугаараа уруу татагдаж, хэрэглэх тохиолдол ихсэх хандлагатай байна” хэмээжээ.

Төрийн бус байгууллагын албан бус судалгаагаар, Монголд хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл тогтмол хэрэглэдэг 60 орчим мянган хэрэглэгч байдаг юм байна. Судлаачид  хууль, эрхзүйн орчноо улам чангатгаж, хар тамхи, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлээс ангид байх мэдлэг, мэдээллийг олон нийтэд шат дараалж хүргэхгүй бол энэ тоо таван жилийн дараа хэд дахин өсөх эрсдэлтэй хэмээн үзэж, анхааруулсаар буй.

Цагдаагийн байгууллага, хил гаалийн ажилтнууд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр үзлэг шалгалтыг өндөр түвшинд хийж, камерын шалгалтыг тогтмол хяналттай байлгаж, сургалт семинарыг зохион байгуулж, алба хаагчдаа илүү мэргэшүүлэн сургах, хэвлэл мэдээллээр нийтэд тараах гэх зэрэг ажлыг хийж  байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж