Орон сууцны доорх газрыг иргэдэд нь өмчлүүлье | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Орон сууцны доорх газрыг иргэдэд нь өмчлүүлье

Орон сууцны доорх газрыг иргэдэд нь өмчлүүлье

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр өчигдөр /2018.11.08/ фейсбүүкт өөрийн албан ёсны хуудсаараа дамжуулан орон сууцны доорх газрыг иргэдэд өмчлүүлэх асуудлыг хөндлөө.

Түүний хэлж буйгаар, Монгол Улс 1996 онд анх удаа иргэддээ орон сууцыг өмчлүүлж эхэлсэн. Харин 2003 онд иргэдэд үнэ төлбөргүйгээр газрыг нь эзэмшүүлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, орон сууцыг өмчлүүлээд 22 жил, газрыг өмчлүүлээд 15 жилийн хугацаа өнгөрчээ. Гэтэл орон сууцыг анх өмчлүүлэх үед газрын хувьчлалын асуудал шийдэгдээгүй байсан бөгөөд орон сууц өмчлүүлснээс хойш долоо жилийн дараа газрын өмчлүүлж эхэлжээ. Ингээд орон сууц болон газрыг тус тусад нь бүртгэж, гэрчилгээ олгож, тус тусдаа эзэнтэй болж эхэлсэн бөгөөд төр засаг нь ч гэсэн энэ хоёр асуудлыг өөр өөр яамдад харьяалуулж, өөр өөр тусдаа мэдээллийн сантай болж эхэлсэн. Үүнээс болж иргэд өнөөдөр маш олноороо хохирч байна" гэсэн юм.

Энэ асуудлын хөндсөн шүүх хурал саяхан болж өнгөрчээ. Тухайлбал, газар нь А гэж иргэний нэр дээр байсан, харин тэрхүү газар дээр баригдсан байшин нь Б гэж хүний нэр дээр бүртгэлтэй. А гэж хүн өөрийн нэр дээр байсан газраа А банканд, харин Б гэж хүн өөрийн нэр дээр байсан байшингаа Б банканд барьцаалсан байна. А, Б хоёулаа барьцааныхаа үүргийг биелүүлээгүй тул банк тухайн барьцаалсан хөрөнгийг нь авахаар болжээ. Ингээд А банк нь Б банкандаа хэлэхдээ "Байшингаа нураагаад аваад яв, энэ газар бол манай банкны өмч" гэсэн байна. Энэ асуудал нь шүүх дээр очоод тухайн өмчийн эзний газар дээр 100 давхар байна уу, нэг давхар байна уу үл харгалзан байшин барих юм бол газрыг нь өмчилж байгаа хүн жинхэнэ хөрөнгийн эзэн байх нь байна гэсэн шийдвэр гарчээ.

Тэгвэл орон сууц өмчлөөд авчихсан, үл хөдлөх хөрөнгийнхөө гэрчилгээ барьсан иргэн хөрөнгийнхөө эзэн нь байж чадаж байна уу? орон сууцны доор байгаа газар хэний мэдлийнх вэ? Орон сууц барьж байгаа барилгын компани ямар хугацаанд тухайн орон сууцны доорх газрыг эзэмшилдээ байлгаж байна вэ? Орон сууц нэг өдөр газар хөдлөлтөд нурвал, гал түймрийн эрсдэл тохиолдвол тэр орон сууцаа та өөрийн үр хүүхдэд өвлүүлж чадахгүй. Иймээс орон сууцны доорх газрыг орон сууцны иргэдэд хувь ноогдуулж эзэмшүүлдэг хууль эрхзүйн тогтолцоо шаардлагатай байгааг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр онцолсон юм.

Харамсалтай нь, өнөөдөр газрын хууль нь иргэний хуультайгаа зөрчилдсөн байдлаар сүүлийн 15 жил үйлчилжээ. Энэ байдлаас болж маш олон сургуулийн хөлбөмбөгийн талбай байхгүй болж, оршин суугчдын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн талбай байхгүй болжээ. Дээрэмдэж байна уу, булаагдаж байна уу эсвэл газрын эзэн өөрийн эзэмшил дээрээ юмаа барьж байна уу гэдэг асуудлыг газрын тухай хуулиар ойлгомжтой болгох цаг нь ирсэн гэлээ.

Иймээс орон сууц өмчилж байгаа иргэдэд мкв нь дүйцүүлэн тухайн орон сууцны доорх газрыг эзэмшүүлэх хэрэгтэй гэв. Ингэсэн цагт иргэн өөрийн өмчилж буй орон сууцаа үр хүүхдэдээ эзэмшүүлэх боломжтой болох юм байна.

Таны орон сууцны доорх газар хэний мэдэлд байдгийг Та мэдэх үү?!Дэмжиж байвал #ShareИлүү олноороо хамтдаа тунгаая. Бас шийдьe…

Posted by Enkhbayar Battumur on Wednesday, November 7, 2018

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2018-11-09 66.181.180.35

аль 5 жилийн өмнө Бат-үүл хотын дарга байхдаа "орон сууцны байрны доорх газрыг нь оршин суугчдад өгөхгүй бол болохгүй юм байна. Зарим тохиолдолд байшинг нь нураачихаар газар нь нураасан этгээдийн өмч болчихож байгаа юм" гээд байсныг баахан хүн эсэргүүцээд байсаныг одоо ойлгосон бололтой.

123 2018-11-09 203.91.117.8

элэгдэлд ордог, элэгдэлд ордоггүй хоёр өөр үл хөдлөх хөрөнгийг хооронд нь эрхийн хувьд холбож болохгүй. өөрөөр хэлбэл 80жилийн настай барилгийг МӨНХ настай ГАЗАРТАЙ эрхийн хувьд холбох хэрэггүй. иргэний хуулинд өмчийн бүрдэл хэсгийн тухай тодорхой заасан. 2ртв гадаадын иргэн харяалалгүй хүмүүс орон сууцаараа дамжуулж газар өмчилдөг болох нь 3рт одоо байгаа үл хөдлөх өмчлөгч олигархууд эзэмшлийн газраа өмчлөлийн болгож 100 үеэрээ ашигтай байрлалаа хадгалах нь 4рт МАН хэзээ танд ашигтай юу өгөв ө

Зочин 2018-11-09 182.160.34.8

МАШ ЗӨВ ЦАГАА ОЛСОН АСУУДАЛ БАЙНА. МАН үүн дээр анхаарвал 2020 онд маш том оноо авна шүү. Энхбаяр сайд анх хөндөж гаргалаа.

а 2018-11-09 203.91.115.45

Энхбаяр гэдэг чин нөгөө хужаа нарыг өмгөөлөөд байдаг хужаа царайт мөн биз дээ.

Зочин 2018-11-09 202.179.25.245

Zuv baina. Ene asuudlig Bat-Uul garga ankh hunduj asuudal devshuulj baisan. Haramsaltai ni anhaaraltai sonsoj ajillaagui. Oron suutsni 1 davhart ajilladag uilchilgeenii gazruud bidnii gazar geed heleed suudag nuhtsul uuseh geed baina. Bairni deed davhruudad ni olon ail, ger bul bairaa umchluud avsan baigaa. Dahin tuluvlult nereer bair buulgaj shinechleh ued chono boroonoor gedeg ug heregjdeg gashuun turshlaga bii. Iimd said tani sanal sanaachlaga mash zuv baina. Ene asuudal udaj baina. Yaralt

yab, /(kpliig-zamaac z**l) 2018-11-09 67.176.25.220

xyalzaad gyyadaad xaya.

ONTS BDAL TOGTOO, 2018-11-09 67.176.25.220

byyp ugultgyi naidaltgyi dapaa ni tsabchyylab.shinjilgeend,bakcind opoltsoxgyi baix.uym byxend lmptdg.xyychincag yzltn.apdsyg ezpxiilne gj zaaj ugciin bna.cymkyy,banknii tootsoogoo cyylchiixiig ni bichij temdeglej,niileb.

ynen uym shigobt 2018-11-09 67.176.25.220

zygaa tsengeliin xatan xaan topyydiig tsabchina.gyilagchdaap caixanaapnbcd ; myyxaigaap baliap xapaal ulgeene.ashiglad dapaa ni tsabcn.

Зочин 2018-11-09 67.176.25.220

zogcoo

dim/amiin dapangyilal-munguup byx xepegt chini opoltsono.zytgelten koloz 2018-11-09 67.176.25.220

mungunuus z/b,XAALT xiigdbel XOPIX yal tolgoigoopoo xapiytsana-yaboc.

Зочин 2018-11-09 67.176.25.220

BOLOMJ gecen OCZTiig ergyylceen gadniixan.news,mp Zacaglaj bna..\nXymyyceep togloj XOLIJ Xaldaj Tsbchij bna.\naimaap xylgaich abgaitai,opcoop dem.\n-chadgyigeep ni alyylna.\n--exync abaxgyi baix.\n-OCZTp daplaj,ygeepee xudulguj bna.\ngadaad yabdliin yam,tup zacag gadniixantai gepee xiicen xymyyciig SHOPOND XOPIX-yabp prcdne.

Зочин 2018-11-09 67.176.25.220

666 ba zytgelten TES XUNDLUN -BODLOGO yabyylj cyilj bn.XULGAILAX ni Shaapiin ubchin uym bna.Xylgaichdiin niigem.\n90 onooc xoish bolgoomjtoi xandax.IImees Gazap,Xashaand chini opj ipej tyilch xet dabapch bydyylegtej bna gej oilgox..\nGERCHILGEE-XUULIAP batalgaajyylax

S 2018-11-09 202.9.42.209

Урьд нь энэ сайтаас оглоо болгон мэдээгээ уншдаг байж билээ одоо бол сард 1 удаа л шагайдаг болжээ равдан ахыг л угуйлэх\nЮмдаа байгаа юу цаадах чинь энуугээр комичидоо

Ариунболд 2018-11-09 43.242.243.103

Монголоос бусад орнууд яг энэ жишгээр явдаг юм билээ. Бид яагаад зөрж явдаг юм бүү мэд. Яалтачгүй ойлгомжтой айл өрхүүдэд нь хувуугаад өгөх ёстой л доо уг нь.

зочин 2018-11-09 122.201.24.184

Биелдэг бол сайхан л бна хуучний орон сууцны подвал нь зарим нь худалдагдсан бгаа. Эзэн нь байшигаа буулга эсвэл миний байр гэвэл яах вэ сүүлийн үеийн барьж бгаа байр нуудын подвалыгбарилага. барьсан компан нь өөрөсдийн өмчлөл байлагдаг Ийм үед иргэд яах вэ ???

Зочин 2018-11-09 202.9.43.205

Оршин суугчиддаа хуваахаар нэг хүнд 1 смкв оногдох уу?

Зочин 2018-11-09 202.21.106.121

Талархал илэрхийлье. ИЙМ ЭДЭЛБЭР ГАЗАР ДЭЭР БАРИГДСАН ТЭДЭН ДАВХАРЫН ТЭДЭН ТООТЫН ТЭДЭН М2 БАЙР ЭЗЭМШИГЧ ГЭЭД ШИНЭ ОРДЕРТОЙ БОЛНО ГЭЖ БОДООД ХҮЛЭЭЖ БАЙЯ. ХУРДАН ХУУЛЬЧЛААРАЙ.

zuv shuu 2018-11-09 66.181.168.199

za zaluu mini, talarhaad barshgui ni, uuniigee l bodit ajil bolgovol, MAH iiin tuluu uurd sanal ugch, MAH iin tuluu ajillah olbonoo