Орон сууцны доорх газрыг иргэдэд нь өмчлүүлье

Хуучирсан мэдээ: 2018.11.09-нд нийтлэгдсэн

Орон сууцны доорх газрыг иргэдэд нь өмчлүүлье

Орон сууцны доорх газрыг иргэдэд нь өмчлүүлье

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр өчигдөр /2018.11.08/ фейсбүүкт өөрийн албан ёсны хуудсаараа дамжуулан орон сууцны доорх газрыг иргэдэд өмчлүүлэх асуудлыг хөндлөө.

Түүний хэлж буйгаар, Монгол Улс 1996 онд анх удаа иргэддээ орон сууцыг өмчлүүлж эхэлсэн. Харин 2003 онд иргэдэд үнэ төлбөргүйгээр газрыг нь эзэмшүүлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, орон сууцыг өмчлүүлээд 22 жил, газрыг өмчлүүлээд 15 жилийн хугацаа өнгөрчээ. Гэтэл орон сууцыг анх өмчлүүлэх үед газрын хувьчлалын асуудал шийдэгдээгүй байсан бөгөөд орон сууц өмчлүүлснээс хойш долоо жилийн дараа газрын өмчлүүлж эхэлжээ. Ингээд орон сууц болон газрыг тус тусад нь бүртгэж, гэрчилгээ олгож, тус тусдаа эзэнтэй болж эхэлсэн бөгөөд төр засаг нь ч гэсэн энэ хоёр асуудлыг өөр өөр яамдад харьяалуулж, өөр өөр тусдаа мэдээллийн сантай болж эхэлсэн. Үүнээс болж иргэд өнөөдөр маш олноороо хохирч байна" гэсэн юм.

Энэ асуудлын хөндсөн шүүх хурал саяхан болж өнгөрчээ. Тухайлбал, газар нь А гэж иргэний нэр дээр байсан, харин тэрхүү газар дээр баригдсан байшин нь Б гэж хүний нэр дээр бүртгэлтэй. А гэж хүн өөрийн нэр дээр байсан газраа А банканд, харин Б гэж хүн өөрийн нэр дээр байсан байшингаа Б банканд барьцаалсан байна. А, Б хоёулаа барьцааныхаа үүргийг биелүүлээгүй тул банк тухайн барьцаалсан хөрөнгийг нь авахаар болжээ. Ингээд А банк нь Б банкандаа хэлэхдээ "Байшингаа нураагаад аваад яв, энэ газар бол манай банкны өмч" гэсэн байна. Энэ асуудал нь шүүх дээр очоод тухайн өмчийн эзний газар дээр 100 давхар байна уу, нэг давхар байна уу үл харгалзан байшин барих юм бол газрыг нь өмчилж байгаа хүн жинхэнэ хөрөнгийн эзэн байх нь байна гэсэн шийдвэр гарчээ.

Тэгвэл орон сууц өмчлөөд авчихсан, үл хөдлөх хөрөнгийнхөө гэрчилгээ барьсан иргэн хөрөнгийнхөө эзэн нь байж чадаж байна уу? орон сууцны доор байгаа газар хэний мэдлийнх вэ? Орон сууц барьж байгаа барилгын компани ямар хугацаанд тухайн орон сууцны доорх газрыг эзэмшилдээ байлгаж байна вэ? Орон сууц нэг өдөр газар хөдлөлтөд нурвал, гал түймрийн эрсдэл тохиолдвол тэр орон сууцаа та өөрийн үр хүүхдэд өвлүүлж чадахгүй. Иймээс орон сууцны доорх газрыг орон сууцны иргэдэд хувь ноогдуулж эзэмшүүлдэг хууль эрхзүйн тогтолцоо шаардлагатай байгааг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр онцолсон юм.

Харамсалтай нь, өнөөдөр газрын хууль нь иргэний хуультайгаа зөрчилдсөн байдлаар сүүлийн 15 жил үйлчилжээ. Энэ байдлаас болж маш олон сургуулийн хөлбөмбөгийн талбай байхгүй болж, оршин суугчдын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн талбай байхгүй болжээ. Дээрэмдэж байна уу, булаагдаж байна уу эсвэл газрын эзэн өөрийн эзэмшил дээрээ юмаа барьж байна уу гэдэг асуудлыг газрын тухай хуулиар ойлгомжтой болгох цаг нь ирсэн гэлээ.

Иймээс орон сууц өмчилж байгаа иргэдэд мкв нь дүйцүүлэн тухайн орон сууцны доорх газрыг эзэмшүүлэх хэрэгтэй гэв. Ингэсэн цагт иргэн өөрийн өмчилж буй орон сууцаа үр хүүхдэдээ эзэмшүүлэх боломжтой болох юм байна.

Таны орон сууцны доорх газар хэний мэдэлд байдгийг Та мэдэх үү?!Дэмжиж байвал #ShareИлүү олноороо хамтдаа тунгаая. Бас шийдьe…

Posted by Enkhbayar Battumur on Wednesday, November 7, 2018

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж