Нилакуринжи 12 жилд ганцхан удаа цэцэглэдэг

Хуучирсан мэдээ: 2018.11.09-нд нийтлэгдсэн

Нилакуринжи 12 жилд ганцхан удаа цэцэглэдэг

Нилакуринжи 12 жилд ганцхан удаа цэцэглэдэг

Энэтхэгийн өмнөд хэсэгт Керала мужийн далайн түвшнээс дээш 1500 метрийн өндөрт орших Еравикулам үндэсний цэцэрлэгт хүрээлэн 12 жилд ганцхан удаа хөх цэнхэр цэцгэн хивсээр бүрхэгддэг байна. Учир нь тухайн бүс нутагт ургадаг Нилакуринжи гэх бутлаг ургамал нь 12 жилд нэг л удаа наймдугаар сараас аравдугаар сарын хооронд цэцэглэдэг нь байгалийн гайхамшигт үзэгдэл төдийгүй жуулчид аялагчдыг ихээр татдаг ажээ. Тэртээ XIX зууны эхээс аялагч жуулчид энэ үзэгдлийг харахын тулд алс холоос зорин ирдэг байжээ.

50 сантиметрээс гурван метрийн өндөртэй уг бутлаг ургамал нь анх 1838 онд бүртгэгдсэнээсээ хойш ердөө 15 удаа л цэцэглэж байсан гэнэ. Энэхүү гайхамшигтай цэцгийн талаар I зууны үеийн эртний Энэтхэгийн Тамил Сангамын уран зохиолын бүтээлүүдэд гардаг байна. Мөн тус бүс нутгийн уугуул иргэд болох Мутуван омгийнхон энэ цэцгийн дэлбээлэх тоогоор насаа хэмждэг байсан  гэх яриа байдаг аж. Хамгийн сүүлд 2006 онд Нилакуринжи цэцэг цоморлигоо дэлгэн дэлбээлсэн байна.

Эх сурвалж: nationalgeographic

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж