Синьхуа агентлаг роботоор мэдээгээ уншуулна

Хуучирсан мэдээ: 2018.11.09-нд нийтлэгдсэн

Синьхуа агентлаг роботоор мэдээгээ уншуулна

Синьхуа агентлаг роботоор мэдээгээ уншуулна

Хятадын төрийн өмчит мэдээллийн агентлаг Синьхуа хиймэл оюун ухаан ашиглан роботоор мэдээгээ уншуулах болсноо зарлажээ. Энэхүү шинэ технологийг Хятадын хайлтын системийн “Sogou” компани хөгжүүлсэн бөгөөд “World Internet Conference” арга хэмжээний үеэр лхагва гаригт /2018.11.07/ танилцуулсан байна.

Харахад бодит хүн мэдээг уншиж байгаа мэт харагдах боловч түүний амны хөдөлгөөнийг дижитал аргаар үүсгэж, хоолой нь мэргэжлийн хүний дуу хоолойг ашиглан зохиомлоор үүсгэсэн дуу хоолой юм.

Өөрөөр хэлбэл, мэргэжлийн хүний зургийг ашиглан, түүн дээр хүний нүүр биеийн хөдөлгөөнийг оруулж мэдээг автоматаар уншина гэсэн үг ажээ. Ингэснээр үйл ажиллагааны зардлыг ихээр хэмнэж, вэб сайт болон цахим сүлжээн дэх мэдээ мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй түгээх боломжтой болж байгаагаа Синьхуа мэдэгдсэн байна. Одоогоор англи, хятад гэсэн хоёр хэл дээр мэдээг унших боломжтой байгаа гэв.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж