Халдлагын улмаас амиа алдсан иргэдэд АНУ гурав хоног хүндэтгэл үзүүлнэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Халдлагын улмаас амиа алдсан иргэдэд АНУ гурав хоног хүндэтгэл үзүүлнэ

Халдлагын улмаас амиа алдсан иргэдэд АНУ гурав хоног хүндэтгэл үзүүлнэ

Өмнөд Калифорнийн Таузанд-Окс хотын нэгэн бааранд гал нээсний улмаас 13 хүн амиа алдаж, ойролцоогоор 10 хүн шархадсан байна.

Халдлага орон нутгийн цагаар арваннэгдүгээр сарын 7-ны 23.20 цагт болсон аж. Үл таних, хар хувцастай эрэгтэй Borderline Bar & Grill бааранд орж, улмаар үйлчлүүлэгчид рүү гал нээжээ.

Энэ үед тус бааранд оюутнуудад зориулсан College Country Night үдэшлэг болж байсан учраас хэдэн зуун хүн тэнд цугласан байв.

Хэргийн гэрч ABC News телевизэд өгсөн ярилцлагадаа, хэрэгтэн гар буугаар хэд хэдэн удаа гал нээсний дараагаар утаа ялгаруулагч бөмбөг шидсэн тэгээд дахиад л гал нээж эхэлсэн гэв.

Хэрэгтэн 30 гаруй удаа гал нээсэн бөгөөд 13 хүн амиа алдсан байна. Тэдний дунд цагдаагийн түрүүч Рон Гелус байсан ажээ. Цагдаагийн түрүүч Гелус шархаа даалгүй эмнэлэгт өөд болсон аж. Амиа алдсан бусад хүмүүсийн талаарх мэдээлэл хараахан гараагүй байгаа ажээ.

Вентура тойргийн цагдаагийн ажилтнууд хэрэгтэн газар дээрээ нас барсан гэж мэдэгдэв. Түүнийг амиа хорлосон байж болзошгүй гэж таамаглаж, террорист бүлэглэлтэй холбоотой байсан эсэхийг нь шалгаж байгаа аж.

Хэрэгтнийг Ян Дэвид Лонг гэдэг бөгөөд тэрээр 28 настай байсан юм байна. Тэр 2008-2013 онд АНУ-ын тэнгисийн цэрэгт алба хааж, 2010-2011 онд Афганистанд үүрэг гүйцэтгэж байсан ажээ.

Болсон халдлагатай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп улсын далбааг гурав хоног буулгах тушаал гаргасан байна.

Ерөнхийлөгчийн тушаалын дагуу Цагаан ордон, төрийн болон цэргийн байгууллагууд, усан онгоц болон хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд арваннэгдүгээр сарын 10 хүртэл төрийнхөө далбааг буулгаж, амиа алдсан иргэдэд хүндэтгэл үзүүлэх ажээ.

А.АНИР

 

 

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-11-09 122.201.22.111

Дайн их хийсэний гор байх даа. Цэргүүд нь сэтгэцийн өөрчлөлттэй болоод ирдэг, дараа нь өөрсдийгөө нухаад...

Сэтгүүлч 2018-11-09 202.21.127.166

Тэгээд яадаг юм. өөрсдөө ойлгоод уншихгүй юу. хүний бичсэн юмыг ойлгож чадахгүй бол хохь чинь. Дуугай олон юм донгосолгүй унш эсвэл нүднээс далд ор.

Зочин 2018-11-09 64.119.17.67

ХҮНДЭТГЭЭД БАЙХДАА ЯАХАВДАА.МАЛ

Зочин 2018-11-09 202.179.24.208

ТЭНЭГ МАЛ СЭТГҮҮЛЧИНЦЭР МИНЬ ДАЛБААГ БУУЛГАХ БИШ БӨХИЙЛГӨХ, ХҮНДЭТГЭЛ БИШ ГАШУУДАЛ ГЭЖ ОРЧУУЛ Л ДАА.

Зочин 2018-11-09 202.179.24.208

ЁОООООООЁЁЁЁЁЁЁЁЁЁЁЁЁЁЁЁЁЁЁЁ ЮУН ХҮНДЭТГЭЛ ГЭЭД СОЛИОРООД БАЙГАА ЮМ БЭ.

Орчуулга гэж оршуулга болж... 2018-11-09 175.38.117.60

Юун хүндэтгэл бэ?! Нус цэг минээ гашуудлын 3 хоног гээч дээ, гадаад хэл мэдэхгүй атлаа төрөлх Монгол хэлэндээ түүнээс доор байгаа та нарыг яах вэ???

zereg 2018-11-09 202.131.236.170

Dainii talbarluu dongoj 20 nastai huuhed yawuulj baidag irwaa ulsuud yma. Setgezd ni nolooloh ni todorhoi. Yadaj 25 nas hursen zereg dain baildaand yawuulj baiwal

Зочин 2018-11-09 150.129.143.200

haanaas orchuulaad bgan?

showman 2018-11-09 104.59.120.41

юун сонсогч вэ цагдаад 29 жил алба хаасан леитенент цолтой хүн, удахгүй тэтгэвэртээ гарах гэж байсан гэж англи хэл дээрх мэдээнд байна, бас хот нь Таузанд биш Таузанд Оакс гэдэг хот, шал худлаа орчуулахын

Зочин 2018-11-09 50.227.79.61

Gemgui baahan hun buudaj baihaar Mongold ireed ene 76-g buudaad ugohguidee