10 мянган хүн тутамд 100 хүн чихрийн шижинтэй байна | News.MN

10 мянган хүн тутамд 100 хүн чихрийн шижинтэй байна

10 мянган хүн тутамд 100 хүн чихрийн шижинтэй байна

10 мянган хүн тутамд 100 хүн чихрийн шижинтэй байна

Чихрийн шижин өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр арваннэгдүгээр сарын 14-нд тохионо. Энэ жил тус өдрийг тохиолдуулан дэлхий нийтээрээ "Гэр бүл ба чихрийн шижин" уриан дор тэмдэглэх ажээ. 

Дэлхийд чихрийн шижин өвчнөөр 1980 онд 108 сая хүн, түүнээс хойш хоёр дахин нэмэгдэж, 4.7 хувиар өсчээ. 2016 онд 1.6 сая хүн чихрийн шижин өвчний улмаас нас барж, өдгөө 422 сая хүн чихрийн шижинтэй амьдарч байна гэсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан 2016 оны судалгаанд тусгагджээ. 

Монгол Улсад энэ өвчин 1960-аад оны үед бүртгэгдээгүй байв. Харин 1999 онд явуулсан судалгаанд 30 орчим мянган хүн чихрийн шижинтэй гэсэн дүн гарчээ. 2009 онд хийсэн судалгаагаар 60 гаруй мянган хүн өвчтэй байсан аж. Хамгийн аюултай нь тухайн үед эмчийн хяналтад ороогүй олон хүн байсан гэнэ.

Энэ мэтчилэн сүүлийн жилүүдэд зүрх судас, чихрийн шижин өвчнөөр өвчлөгчдийн тоо нэмэгдэж байгаа аж. 2016 оны эрүүл мэндийн үзүүлэлтээр 10 мянган хүн амд нийт 78.6 байсан бол 2017 онд энэ тоо 22.2 –оор өсч 100.8 болсон байна. 

Эцэг, эх нь  хоёулаа чихрийн шижин өвчнөөр өвчилсөн тохиолдолд хүүхэд өвчлөх магадлал 90 хувь гэж үздэг юм байна.

Чихрийн шижин өвчнөөр өвчилсөн тохиолдолд ам цангахаас гадна шингэн алдах нь ихэсдэг байна. Мөн ямар ч шалтгаангүй ядарч, турна. Биеэр идээтэй тууралт гарна. Эмэгтэй хүнд шээсний дараа үтрээний хэсгээр загатнах шинж тэмдэг илэрнэ. Чихрийн шижин, цусны даралт хоёр ихэр юм. Хэрвээ шижин өвчтэй бол цусны даралт нэмэгддэг. Мөн Шалтгаангүй таргалах нь чихрийн шижин өвчнөөр өвчлөх магадлалтай аж.

Иймээс идэвхтэй хөдөлгөөн хийж, эрүүл зохистой хоолловол урьдчилан сэргийлэх боломжтой ажээ. Чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх дэлхийн олон туршлага байна. Энэ талаар Финлянд улсын эрдэмтэд чихрийн шижнээр өвчлөх магадлалтай хүмүүсийн жин болон сахарын хэмжээг үзээд судалгаанд хамруулсан аж. Хөдөлгөөнийг нь нэмэгдүүлж хүнсэндээ хэрэглэж байгаа бүтээгдэхүүний ислэгийг таван хувь нэмэгдүүлээд, өөх тосны хэмжээг 30 хүртэлх хувиар багасгасан байна. Энэ хугацаанд судалгаанд хамрагдсан хүмүүсээс нэг нь ч чихрийн шижнээр өвчлөөгүй дүн гарсан байдаг.

А.АНИР

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-11-09 66.181.184.220

Haashaa l harnav huuhduuddee undaa chiher avch ogch baigaa emee ovoo aav eejuud duursen baihad ene ovchnoos hol baina gedeg ulger! Huuhdee chihreer erhluulj baina gej boddog ch unen heregtee hor hudaldan avch ogch baigaagaa meddeggui. Hamgiin avralgui shuud hunii booriig sudastai ni hamt ustgachihdag hunii nasiig hagas ruu ni buuruuldag ovchin doo. Iimees beleg ogohdoo chiher ogohgui baihiig husie! Mon idevhtei amidarch surtsgaaya!

Avatar

Зочин 2018-11-09 119.76.144.221

Одоогийн залуус(эрэгтэй)-ын 80 орчим хувь нь насандаа тохироогүй хэт тарган, пэндийсэн юмнууд байдаг болжээ! Тэд цусны даралт, диабет өвчтэй!!! Урт наслахгүй!! Яана даа???

Avatar

Зочин 2018-11-09 66.181.161.47

Таргалалт хүнсэн дэх сахарын агууламж өндөр байна шүүү хурдан хуульчилж багасгаж хүүхэд хөгшидөө хамгаалах хэрэгтэй байна шүү

Avatar

зочин 2018-11-09 182.160.3.120

рекламын бүтээгдэхүүн хэрэглэхээ нэн түрүүнд зогсоох. ялангуяа бага насны хүүхдүүдийг амттанд цатгах маш хортой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж