Хүнийг хувцсаар нь угтаж, ухаанаар нь үддэг гэдэг шүү дээ. Бүсгүй хүнийг өөртөө итгэлтэй, бардам, ихэмсэг байлгах гол хүчин зүйлсийн нэг нь сайхан хувцаслалт, дур булаам байдал. Энгийн мэт жижиг элементүүд ч таныг илүү дэгжин, эрхэмсэг харагдуулах хүчин зүйл болж болох юм.
Сувд
Сувд бол яах аргагүй гайхалтай гоёл чимэглэлийн нэг ч хүмүүсийг овортой харагдуулдаг сөрөг талтай юм. Гагцхүү загварын өндөр мэдрэмжтэй бүсгүйчүүд л сувдыг ашиглан хэрхэн ихэмсэг, сайхан харагдахаа мэддэг. Залуу бүсгүйчүүдийг том ширхэгтэй олон сувдтай зүүлтнээс илүүтэй жижиг, хөөрхөн хэлбэртэй, авсаархан сувд гадаад төрхийг нь илүү цэгцтэй, дэгжин харагдуулдаг.
Бугуйн цаг
Ажил хэрэгч, цаг баримталдаг хүмүүсийн дотны найз бол яах аргагүй бугуйн цаг. Том дэлгэцтэй, бүдүүн оосортой цаг зарим үед хувцас, имижтэй тань сайхан зохицдог байж болох юм. Ялангуяа эрэгтэй хүмүүсийг иймэрхүү цаг дэгжин, сайхан харагдуулдаг. Та заавал минималист чиг баримжааг баримталдаггүй байж болох ч ихэнх хувцас болон хэв маягт тань зохицох цөөн хэдэн цагтай байхыг хүсвэл аль болох олон чимэглэл, гял цал зүйлгүй энгийн цагийг сонгоорой. Цаг энгийн байх тусмаа л дэгжин сайхан харагддаг.
Торгон ороолт
Сүүлийн жилүүдэд хувцаслалтын тренд болж буй зүйл бол яах аргагүй бүсгүйчүүдийн торгон ороолт. Алдарт “Vogue” сэтгүүлээс ч бас дэгжин бүсгүйчүүдэд зориулан, торгон алчуурыг толгой, бүс, үс, бэлхүүс цүнхэндээ оосор болгон зүүх гэх мэтээр ашиглахыг зөвлөсөн байдаг. Харин торгон ороолтыг сонгон хэрэглэхдээ өмссөн хувцас болон үс, нүүр будалтын өнгөтэйгээ хослуулахыг хичээгээрэй.
Нүдний шил
Нүдний шилийг зайлшгүй хэрэгцээнээс гадна гоёл чимэглэлийн зүйл болгон ашиглах хандлага сүүлийн үед дэлгэрээд байгаа билээ. Учир нь нүдний шил нүүрний хэлбэрийг зөв болгож, илүү тодотгох, нүдний өө сэвийг дардагийн сацуу бүсгүй хүнийг илүү ажил хэрэгч, эрч хүчтэй харагдуулдаг. Ялангуяа муур хэлбэрийн шилийг сүүлийн үед бүсгүйчүүд өргөнөөр сонгон хэрэглэдэг болоод байгаа.
Өндөр өсгийт
Өсгийтэй гутал ямар ч эмэгтэй хүнийг илүү эрхэмсэг, дэгжин харагдуулдаг. Гэхдээ өндөр өсгийтэй гутлын өсгий нь өндөр байх тусмаа дэгжин, сайхан харагдана гэсэн ойлголт үгүй. Үүний оронд илүү даруухан, цайвар өнгөтэй, намхан өсгийтэй гутлыг сүүлийн үеийн бүсгүйчүүд ихэд таашаах болсон нь загварын бас нэгэн чиг хандлага болсон гэлтэй.
Эх сурвалж: Brightside
Холбоотой мэдээ