Испаний Реал Мадрид, Английн Манчестер Сити клубууд томоохон ялалт байгуулав

Хуучирсан мэдээ: 2018.11.08-нд нийтлэгдсэн

Испаний Реал Мадрид, Английн Манчестер Сити клубууд томоохон ялалт байгуулав

Испаний Реал Мадрид, Английн Манчестер Сити клубууд томоохон ялалт байгуулав

E ХЭСЭГ:

Багийн эрэмбийг харуулж Бавари Мюнхен клуб хэсгийн 3 дахь хожлоо талбайдаа Грекийн багийг хожиж авснаар хэсгээ тэргүүлэв. Польш довтлогч Р.Левандовски дубль хийж тоглолтын шилдгээр нэрлэгдсэн байна. Харин нөгөө талд Нидерландын Аякс клуб Португал улсад зочлон Бенфика клубын талбай дээрээс тэнцээ авснаар 1 оноотой гэртээ харив.

  • Бавари Мюнхен 2-0 АЕК Афин (гоол: Р.Левандовски 31’ пен, 71’)

Шар хуудас: У.Чосич 29’, А.Симойш 64’, В.Лампрополос 67’

Бавари Мюнхен: М.Нойер, Ж.Киммих, М.Хуммельс, Ж.Боатенг, Д.Алаба, Х.Мартинез, Т.Мюллер, Л.Горецка, С.Гнабри (Р.Санчес 87’), Р.Левандовский (С.Вагнер 90+1’), Ф.Рибери (Рафинья 84’)

АЕК Афин: В.Баркас, Н.Хульт, У.Чосич, Д.Чигринский, В.Лампрополос, М.Бакакис, Алеф (Э.Моран 67’), А.Симойш, К.Галанопулос (Р.Галу 78’), П.Манталос (Л.Бойе 79’), Е.Понсе

 

  • Бенфика 1-1 Аякс (гоол: Жонас 29’, Д.Тадич 61’)

Шар хуудас: Жонас 39’Л.Фейса 45+1’, Н.Жардел 70’, Н.Тальяфико 34’, де Лигт 42’, ван де Бек 72’

Бенфика: О.Влаходимос, А.Алмейда, Р.Диас, Н.Жардел, А.Гримальдо, Л.Фейса, Ж.Фернандеш (Пиззи 75’), А.Габриэл, Э.Сальвио, Жонас (Х.Сеферович 55’), Ф.Серви

Аякс: А.Онана, Н.Мазрауи, де Лигт, Д.Блинд, Н.Тальяфико, де Йонг (М.Вебер 86’), ван де Бек, Л.Шене, Д.Нерес (К.Дольберг), Д.Тадич, Х.Зийех

 

F ХЭСЭГ

Энэ тойргийн хамгийн том ялалтыг Английн Манчестер Сити клуб байгуулав. Пепийн шавь нар талбайдаа Украйны Шахтёр Донецк багийг хүлээн авч 6-0 харьцаатай хожсон бөгөөд Г.Жесүс хет-трик толилуулсан. Харин Герман болон Францын багууд эвийн гэрээ байгуулжээ. Тэнцээ бол хоёр багийн аль алинд нь ашиггүй байсныг дараагийн тойргийн тоглолтууд харуулах болов уу?

  • Манчестер Сити 6-0 Шахтёр Донецк (гоол: Д.Силва 13’, Г.Жесүс 24’ пен, ’72 пен’, 90+2’, Р.Стэрлинг 49’, Р.Махрез 84’)

Манчестер Сити: Эдерсон, К.Уокер (Данило 61’), Ж.Стоунс, Э.Ляпорт, А.Зинченко, Д.Силва (И.Гюндоган 73’), Фернандиньо (Ф.Дельф 76’), Б.Силва, Р.Махрез, Г.Жесүс, Р.Стерлинг

Шахтёр Донецк: А.Пятов, Н.Матвиенко, С.Кривцов, Я.Ракицкий, Исмаили, Майкон (С.Оларенважу 77’), Т.Степаненко, С.Болбат, В.Коваленко, Тайсон (А.Патрик 77’), Ж.Мораес (О.Кайоде 63’)

 

  • Лион 2-2 Хоффенхайм (гоол: Н.Фекир 19’, Т.Н’Домбеле 28’, А.Крамарич 65’, П.Кадержабек 90’)

Шар хуудас: Ж.Денайер 6’, Ж.Морел 90+1’, К.Нуху 18’, Ф.Гриллич 43’, Э.Бичакчич 48’, Жоэлинтон 72’, К.Фогт 72’

Улаан хуудас: К.Нуху 51’

Лион: А.Лопес, Рафаэл, А.Марсело, Ж.Денайер, Ф.Менди, Ж.Морел, Л.Тусар, Т.Н’Домбеле (П.Диоп 88’), Н.Фекир (М.Дембеле 74’), У.Ауар, М.Депай (Б.Траоре 87’)

Хоффенхайм: О.Бауман, Э.Бичакчич, К.Фогт, К.Нуху, К.Демирбай (Х.Нордтвейт 79’), Ф.Гриллич (Р.Нелсон 57’), Н.Шульц, И.Белофодиль (А.Солои 67’), П.Кадержабек, А.Крамарич, Жоэлинтон

 

G ХЭСЭГ

Италийн Рома болон Испаний Реал Мадрид клубууд ээлжит хожлоо авснаар хэсгээ ижил 9 оноотой тэргүүлж байна. Дасгалжуулагч С.Солари Реал Мадрид клубыг удирдан аваргуудын лигийн эхний тоглолтоо хийж томоохон хожил авсан. Гэсэн хэдий ч Аргентин мэргэжилтэн С.Солари багт үлдэж жинхлэх шалтгаан биш юм. Ямартаа ч дараагийн дасгалжуулагч ирэх хүртэл аваргуудын лигт чухал хожлыг Реал Мадрид клубт авчирч чадсан. Оросын ЦСКА Москва талбай дээрээ эхний минутанд гоол алдсныг эс тооцвол сайн тоглолт үзүүлж байсан ч Х.Магнуссон улаан карт авсан нь багаа хожигдох шалтгаан болсон бололтой.

  • ЦСКА Москва 1-2 Рома (гоол: А.Сигурдссон 50’, К.Манолас 4’, Л.Пеллегрини 59’)

Шар хуудас: Х.Магнуссон 30’

Улаан хуудас: Х.Магнуссон 56’

ЦСКА Москва: И.Афинфеев, М.Фернандес (Г.Шенников 12’), Родриго, Х.Магнуссон, К.Набабкин, Я.Бийол, И.Ахметов (Х.Хосонов 76’), А.Сигурдссон (Н.Чернов 64’), Н.Власич, Ф.Чалов, И.Обляков

Рома: Р.Ольсен, А.Коларов, Ф.Фазио, К.Манолас, Д.Сантон, Б.Кристанте, Л.Пеллегрини (Н.Заньоло 82’), С.Н’Зонзи, Ж.Клюйверт (Ч.Ундер 70’), Э.Жеко, А.Флоренци (Гильерме 88’)

  • Виктория Пл 0-5 Реал Мадрид (гоол: К.Бензема 21’, 37’, Каземиро 23’, Г.Бэйл 40’, Т.Кроос 67’)

Шар хуудас: Начо 53’

Викториая Пл: А.Грушка, Р.Ржезник, Л.Хейда, Р.Хубник, Д.Лимберски, Р.Прохазка, А.Чермак (Т.Хоржава 61‘), П.Хрошовски, М.Гавел (М.Петржела 38‘), Т.Хори (Я.Ржезничек 80‘), Я.Копиц

Реал Мадрид: Т.Куртуа, С.Регилон, С.Рамос (Х.Санчес 59‘), Начо, А.Одриосола, Д.Себальос, Каземиро, Т.Кроос (Иско 73‘), Г.Бэйл, К.Бензема (Винисуис 62‘), Л.Васкес

 

H ХЭСЭГ

Испаний Валенсиа клуб энэ улирлын аваргуудын лигийн эхний ялалтаа талбай дээрээ авч чадлаа. Тэгвэл Манчестер Юнайтед клуб энэ жилийн аваргуудын лигийн гол фаворит болох Ювентус клубыг талбайд нь эцсийн мөчид буулгаж авснаар чухал хожил авч чадсан. Энэ хожил нь Английн багийг дараагийн шатанд шалгарах итгэл найдварыг баталгаажуулж өгсөн юм. Харин К.Роналдо дасгалжуулагчийнхаа хэлсний дагуу хуучин багийнхаа эсрэг гоол оруулсан.

  • Валенсиа 3-1 Янг Бойз (гоол: С.Мина 14’, 42’ пен, К.Солер 56’, Р.Ассале 37’)

Шар хуудас: С.Мина 22’, Х.Гайя 30’, К.Солер 81’, Н.Нгамале 18’, К.Мбабу 35’, Л.Бенито 38’, С.Лаупер 57’, фон Берген 67’

Улаан хуудас: С.Саного 77’

Валенсиа: Нето, Д.Васс, Габриэл, Э.Гарай, Х.Гайя, К.Солер, Ф.Кокелен, Ж.Кондогбья (Р.Везу 87’), Г.Гедеш (Ф.Торрес 75’), М.Родриго, С.Мина (К.Гамейро 68’)

Янг Бойз: фон Балльмоос, К.Мбабу, С.Лаупер, фон Берген, Л.Бенито, К.Фассанхт (Ж.Нсаме 61’), Ж.Соу, С.Саного, Н.Нгамале (М.Сулеймани 45’), Р.Ассале, Г.Ойро  (М.Эбишер 75’)

  • Ювентус 1-2 Манчестер Юнайтед (гоол: К.Роналдо 65’, Х.Мата 86’, Л.Бонуччи 90’ авто)

Шар хуудас: А.Сандро 55’, П.Дибала 75’, Н.Мати 12’, А.Эррера 75’, А.Марсиал 90+5’

Ювентус:В.Шенсный, де Шильо (А.Барцальи 83’), Л.Бонуччи, Ж.Кьеллини, А.Сандро, С.Хедира (Б.Матюиди 61’), М.Пьянич, Р.Бентанкур, Х.Куадрадо (М.Манжукич 90+2’), К.Роналдо, П.Дибала

Манчестер Юнайтед: де Хеа, Э.Янг, К.Смоллинг, В.Линелеф, Л.Шоу, А.Эррера (Х.Мата 79’), Н.Матич, П.Погба, Ж.Лингард (М.Рашфорд 70’), А.Санчес (М.Феллаини, А.Марсиал)

Б.Бямбабаяр 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж