Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ | News.MN

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр зарлиг гаргаж:

Эзэн богд Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн огноог албан ёсны болгож, ёсчлох санал дүгнэлт гаргах ажлын хэсгийн дүгнэлт болон Монгол Улсын Шинжлэх ухааны Академиас өргөн барьсан саналыг үндэслэн Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн үзсүгэй гэсэн байдаг.

Мөн Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” гэж нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байсугай хэмээн зарлиг буулгасан юм.

Дээрх зарлигийн дагуу Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн нь билгийн тоолол учир аргын тоололтой нийцүүлэн тэмдэглэхэд “Монгол бахархлын өдөр” нь жил бүр өөр, өөр тохиож байгаа бөгөөд өнөө жилийн “Монгол бахархлын өдөр” өнөөдөр болж байна.

Ийнхүү Их хүмүүний мэлмий гийсний 856 жилийн ой-Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон “Чингис хаан” одонт эрхмүүд, ёслолын арга хэмжээнд уригдсан хүндэт зочид оролцон хүндэтгэл үзүүлэв.


Өнөөдөр 14:00 цагаас Их эзэн Чингис хаан-Тэмүжиний мэндэлсний 856 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар, цолтой өндөр чансаатай хүчит 128 бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандан үг хэлнэ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-11-08 66.181.184.180

ИНГЭЖ АЛИАЛАХ ХЭРЭГГҮЙ

Avatar

Balt 2018-11-08 202.126.89.235

Xar nvdnij shilee abchix l daa

Avatar

Зочин 2018-11-08 66.181.185.87

Их хаандаа хүндэтгэл үзүүлж байгаа бол ядаж дээл өмсдөг байгаа

Avatar

Зочин 2018-11-08 103.57.93.167

шүдтэй шүдгүй арслангууд

Avatar

Зочин 2018-11-08 66.181.178.217

хѳѳе хүрэлсүх гуай нѳгѳѳ нүүрс оруулахгүй утаа гаргахгүй шийднэ гэсэн яасан бэээ шудрага бус явдалтай сэлэм эргүүлээд цавчаад хаях юм яриад байсан юу болсон бээ одоо тэгээд энэ олон луйварчидтайгаа шилбүүр эргүүлсэн шээг тэмцэх үү хѳѳ

Avatar

Зочин 2018-11-08 66.181.178.217

энэ гурван хулгар гуравхан сая хүнийг аваад явж чадахгүй үнхээр чадамжгүй гаррууд юм даа одоогийн энэ залуус оутнууд ч гэж таарчихсан гарууд юм уншиж мэдэхгүй болхоор адилхан юм мэдэхгүй нѳхдүүд үлгэр зохиогоод л ѳѳрсдийг нь ямар гэнэн тэнэг болгож байгааг ойлгомоор доо чингисийн дайны тэмцэл ттэвчээр мэдээ мэдээлэлтэй байсан бол ингэж явах уу улс орноороо

Avatar

Асууяаа 2018-11-08 139.5.219.163

иргэн 202.126.89.31\n1. ЖДҮ ийн зээл гэж 3% аваад мөнгө угааж байгаан ариун явдал уу. 2.Гэмт хэрэг үйлдсэн тушаасан хүн нь ИХ ийн гишүүн хийгээд сууж байна. Энэ шудрага ёсонд нийцэх үү. 3. Хүчингийн гэмт хэрэг хийгээд бандаашаа орхиод гарсан. эрүүгийн хариуцлага хүлээгээгүй л байна. энэ шудрага явдал уу. 4. Жирийн эмээ өвөө нар маань 18%ийн хүүтэй зээл авч байхад гишүүд 3 % хүүтэй зээл авч байна. энэ шудрага уу.

Avatar

Irgen 2018-11-08 174.229.142.130

Shudarga bishee.Harin chamaas avhuulaad bugdeeree niileed sain temz.uhehees buu ai.sain temz.bugdeeree l asuuhaas zaashgui boljee.tegeed l neh ih orilj asuusan humuus.\nTemz temz temz ......

Avatar

Монгол Төрийн 3 өндөрлөгт 2018-11-08 139.5.219.163

Монголын Ард түмэн чинь шударга бус, хариуцлагагүй нийгэмд ядуу амьдарч байна даа.

Avatar

Зочин 2018-11-08 43.228.130.113

Дүр эсгэх хэрэггүй. Хулгайгаа зогсоо ард иргэддээ үйлчил.

Avatar

Зочин 2018-11-08 171.97.26.28

Ерөөс монголчууд дүр үзүүлэх, ёс үйлдэхдээ сайн! Бодит ажил үйлс бүтээх дээр таг!!!

Avatar

Бөөн маяг 2018-11-08 64.119.16.231

Яах гэж ингэж маяглацнааж байдаг юм. Ард түмнээ хулхидаж хулхидажчихаад.

Avatar

Чингиё 2018-11-08 103.229.121.12

АРд түмнээ хулхидсан энэ гурвын толгойг ав. Миний хойч үе шударга байх ёстой болохоос бялдууч байх ёсгүй

Avatar

Зочин 2018-11-08 202.126.89.146

ЭЗЭН ЧИНГЭС ХААНЫ ТӨРСӨН ӨДРИЙГ ХЭН Ч МЭДЭХГҮЙ !!! ТЭР ҮЕИЙН БӨӨ МӨРГӨЛТӨНГҮҮД ТӨРСӨН ӨДӨР , САР , ЖИЛЭЭ ЯРЬДАГГҮЙ БАЙСАН !!! ОДОО Ч ХӨВСГӨЛИЙН БӨӨ , ЗАЙРАН Ч МӨН АДИЛ !!! ХАРИН ЭЛБЭГДОРЖ НОВШ МЭДДЭГ БАЙСАН ЮМ УУ !!!

Avatar

Зочин 2018-11-08 202.126.88.42

turiin 3 hulgaich erunhiilugch 700 ter bum idsen hurliin darga n 60 ter bum erunhii said n zasagiin gazaraaraa ene gurviig zailuul

Avatar

Зочин 2018-11-08 66.181.176.21

УЧИРТАЙ ГУРВАН ГУРВАН ТОЛГОЙ .

Avatar

3 хулгайч 2018-11-08 175.38.117.60

Yxcэн бaac, хар нүдний шилтэй алиалагч нар энд жүжиг тоглож байхаар төрийн хулгайч нартай тэмцээж! ЖДҮ ийн зээлийн болон төмөр зам барина гээд шороо овоолсон хулгайч нарт тэмц!!!

Avatar

АЛИА САЛБАДАЙ 2018-11-08 88.23.169.163

Муухай юм аа хэдэн навсайсан юмнууд нээх сонин тонгойж ирээд..ХАА газраас ирсэн ёс вээ.тэгээд амьгүй хөшөө чулуунд шүү.ээжийнхээ ч юмуу ардуудын өмнө ингэвэл дүүрч..болио оо

Avatar

сма 2018-11-08 66.181.161.105

луйварчид эзэн чингисээс ершеел гуйж бна

Avatar

Тэмүүжин 2018-11-08 207.244.89.114

Шоколадан хар царайтай Чингис айн.

Avatar

Зочин 2018-11-08 122.201.22.153

Төрийн тэргүүд бөхийж байхад, цаана нь зогсож байгаа хар шилтэй халтар бацаанууд алцайж зогсоод юү вэ дээ, хол очиж зогсолдоо

Avatar

Зочин 2018-11-08 128.233.5.74

tsaad batsaanuud chini yadaj l naad 3 shig xulgaach kazinochin, abilgachin bish, yu gej boxiideg yum

Avatar

Тэмүүжин 2018-11-08 207.244.89.114

Ядаргаатай Чингис гэж балай юмнаас болж хамаг байгууллагууд хаагаад амарчихлаа. Новш гэж.

Avatar

Зочин 2018-11-08 64.119.16.157

Хаанаа хараагаад хар толгой нь өнхөрнө дөө

Avatar

Хаварын дунд сарын шинийн 15нд 2018-11-08 175.38.117.60

Хаан аа харааж байхаар энэ 3 хулгайчийг хараасан нь дээр байх! Ер нь бол Чингис хаан чинь хавар төрсөн шүүдээ

Avatar

Үнэн биз дээ. 2018-11-08 150.129.140.181

Яг үнэндээ бид Чингис, Чингис гэж хоосон хашгирсаар, ардчилал гэдэг нь үнэгүй талх өгнө гэж горьдсоор, билэгдлээр амьдарсаар, дэндүү их мөрөөдлөөсөө болоод хоосон ядуу, хоцрогдож байгаа юм шүү дээ. Сайн сурч, сайн ажилламаар байнаа. Шударга ёсыг Их хурлаасаа эхлүүлмээр байнаа.

Avatar

Үнэн биз дээ 2018-11-08 150.129.140.181

Яг үнэндээ бид Чингис, Чингис гэж хоосон хашгирсаар, ардчилал гэдэг нь үнэгүй талх өгнө гэж горьдсоор, билэгдлээр амьдарсаар, дэндүү их мөрөөдлөөсөө болоод хоосон ядуу, хоцрогдож байгаа юм шүү дээ. Сайн сурч, сайн ажилламаар байнаа. Шударга ёсыг Их хурлаасаа эхлүүлмээр байнаа.

Avatar

Үнэн биз дээ 2018-11-08 150.129.140.181

Яг үнэндээ бид Чингис, Чингис гэж хоосон хашгирсаар, ардчилал гэдэг нь үнэгүй талх өгнө гэж горьдсоор, билэгдлээр амьдарсаар, дэндүү их мөрөөдлөөсөө болоод хоосон ядуу, хоцрогдож байгаа юм шүү дээ. Сайн сурч, сайн ажилламаар байнаа. Шударга ёсыг Их хурлаасаа эхлүүлмээр байна даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж