Амралтын өдрөөр ажиллах газрууд

Хуучирсан мэдээ: 2018.11.08-нд нийтлэгдсэн

Амралтын өдрөөр ажиллах газрууд

Амралтын өдрөөр ажиллах газрууд

Амралтын өдрөөр ажиллах худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хуваарийг хүргэж байна.

СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРҮҮД

-“Номин” салбар дэлгүүрүүд 08:45-22:00 цагт ажиллана.

-“Сансар” сүлжээний супермаркетууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Тодруулбал, Баянцээлийн Сансар-9 салбар нь 09:00-21:00 цагт, Салбар-10 буюу Нарны зам дагуух салбар 10:00-19:00 цагт ажиллана. Мөн 22-ын товчоо болон Олимп хотхонд байрлах салбарууд 08:00-23:00 цагт ажиллана.

-“Имарт” их дэлгүүрүүд 09:00-22:00 цагт ажиллана.

-“Оргил” супермаркетийн салбарууд 09:00-22:00 цагт ажиллахаар байна.

 

ЗАХ БОЛОН ТОМООХОН ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД

“Алтжин бөмбөгөр” 8-нд амарч, 9-нд ажиллана. Цагийн хуваарь: 10:00-20:00

“Бөмбөгөр” худалдааны төв 11 дүгээр сарын 8-нд амарч, 9-нд цагийн хуваарийн дагуу 09:00-20:00 цагийн хооронд ажиллана.

“Да” хүрээ автомашины зах 11 дүгээр сарын 8-нд амарч, 9-ний өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ.

“Дүнжингарав худалдааны” төв 11 дүгээр сарын 8, 9-нд амраад 10-наас ажиллана.

“100 айл” барилгын материалын төв 11 дүгээр сарын 8-нд амраад, 9-нд ажиллана.

“Мишээл экспо” амрахгүй, бүх нийтийн амралтын өдрөөр ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул” олон улсын худалдааны төв 8-нд амарч еснөөс эхлэн ердийн цагийн хуваарийнхаа дагуу ажиллахаар байна.

“Өгөөмөр” зах энэ сарын 7, 8, 9-нд амраад 10-наас эхлэн хэвийн үйл ажиллагаагаа явуулна.

Сонгинохайрхан дүүрэг дэх Авто худалдааны цогцолбор энэ сарын 8, 9-нд амраад, 10-ны өдрөөс эхлэн ажиллана.

“Хархорин” худалдааны төв 11 дүгээр сарын 8-нд амарч, 9-нд ажиллана.

“Хүчит шонхор” зах 11 дүгээр сарын 8-нд амраад, 9-нд ажиллахаар байна.

“Sunday” плаза 11 дүгээр сарын 8, 9-нд ердийн хуваарийн дагуу 10:00-20:30 цагийн хооронд ажиллана.

АРИЛЖААНЫ БАНКУУДЫН АЖИЛЛАХ ХУВААРЬ

ХААН БАНК: 11 дүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд Улаанбаатар хотын бүх салбар, нэгжүүд амарна. Баярын өдрүүдэд тус банкны цахим банк, экспресс банк, АТМ-үүд нь 24 цагийн турш нээлттэй үйлчлэх юм байна. Харин орон нутагт Өмнөговь аймгийн “Оюутолгой” дахь салбар ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

ХАС БАНК: 11 дүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд “И-март” тооцооны төв 09:00-22:00 цаг хүртэл ажиллаж “Түшиг” салбар нь 10:00-17:00 цаг хүртэл, “Баянгол” салбар 10:00-19:00 цагийн хооронд ажиллана. “Нарантуул”, “Өнөр” тооцооны төвүүд 08-ны өдөр амарч есний өдрөөс “Нарантуул” тооцооны төв 10:00-19:00 цагийн хооронд ажиллахаар буй бол “Өнөр” тооцооны төв 10:00-17:30 цаг хүртэл ажиллахаар байна.

ГОЛОМТ БАНК: 11 дүгээр сарын 8-ны өдөр 11:00-17:00 цагийн хооронд “Цамбагарав”, “Москва” салбар, “Сансар”, “120 мянгат” салбарууд тус, тус ажиллаж бусад салбар нэгжүүд нь амарна. Мөн “Солонго” салбар 24 цагаар ажиллахаар байна. 11 дүгээр сарын 09-ний өдөр дээрх салбар нэгжүүд ажиллахаас гадна “Ард” салбар, “Хархорин”, “Нарантуул” тооцооны төвүүд ажиллана.

ТӨРИЙН БАНК: 11 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотын дараах нэгжүүд 11:00-17:00 цагийн хооронд ажиллана. Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт “Занабазар” салбар, Сүхбаатар дүүрэгт “50 мянгат” тооцооны төв, Сонгинохайрхан дүүрэгт “Өнөр” тооцооны төв /Хархорин захын ард, Пирамид үйлчилгээний төв/, Баянзүрх дүүрэг “13 дугаар хороолол” тооцооны төв /Зүүн дөрвөн зам “Оч” төвийн нэг давхарт/, Хан-Уул дүүрэгт “120 мянгант” тооцооны төв, Баянгол дүүрэг “Баруун хүрээ” тооцооны төв.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК: 11 дүгээр сарын 8-ны өдөр бүх салбар, тооцооны төвүүд амрах бөгөөд 9-ний өдөр ажиллах салбарын байршил цагийн хуваарийг хүргүүлж байна. Тодруулбал, Картын үйлчилгээний төв салбар 10:00-18:30 цаг хүртэл, Нарны зам салбар 10:00-19:00 цаг, Зайсан салбар 09:30-18:00 цаг, Хархорин салбарын өргөтгөл 10:00-18:00 цаг, Эрдэнэс салбар 11:00-19:00 цаг хүртэл ажиллахаар байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж