Нээлттэй өгөгдлийн бэлэн байдлын үнэлгээг танилцуулна

Хуучирсан мэдээ: 2018.11.08-нд нийтлэгдсэн

Нээлттэй өгөгдлийн бэлэн байдлын үнэлгээг танилцуулна

Нээлттэй өгөгдлийн бэлэн байдлын үнэлгээг танилцуулна

Монгол Улсад нээлттэй өгөгдлийг хөгжүүлэх, нээлттэй өгөгдлийн үндэсний хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхэд урьдач ажил болгон Нээлттэй өгөгдлийн бэлэн байдлын үнэлгээг (НӨББҮ) Дэлхийн Банкны Олон улсын ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй Ухаалаг засаг 5483-MN төслийн хүрээнд хийж гүйцэтгэжээ. Энэ үнэлгээг Дэлхийн банкнаас боловсруулсан НӨББҮ хийх аргачлал 3.1 хувилбарын дагуу хийсэн байна.

Нээлттэй өгөгдөл гэж “хэн ч чөлөөтэй ашиглаж, өөр зорилгоор хэрэглэж, дахин түгээж болдог, ихэвчлэн зохиогчийг заавал дурдах, ижил нөхцөлөөр дамжуулах лицензтэй цахим өгөгдөл” хэлдэг. Нээлттэй өгөгдлийг хөгжүүлснээр инновацийг дэмжих, эдийн засгийн өсөлтийг хангах, шинэ ажлын байр бий болгох, төрийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, төрийн үйлчилгээг шуурхай, ил тод, хүртээмжтэй болгох, үр ашгийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Үнэлгээний ажлын зорилго нь Монгол Улс нээлттэй өгөгдлийг хөгжүүлэхэд бэлэн байгаа эсэхийг үнэлж, дүгнэх, шаардлагатай арга хэмжээний талаар зөвлөмж гаргах, нээлттэй өгөгдлийг хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, төрөөс нийтэлж болох гол өгөгдлийн бүрдлийг тодорхойлох ба уг ажлын үр дүнд үнэлгээний тайлан, нээлттэй өгөгдлийн үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл, гол өгөгдлийн бүрдлийн тодорхойлолт зэргийг боловсруулж гаргажээ.

Үнэлгээний танилцуулгыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ухаалаг засаг төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж хамтран Монгол улсын их сургуулийн Төв номын сангийн 502 тоот танхимд 2018оны арваннэгдүгээр сарын 13-ны Мягмар гаригийн 9.30-12.00 цагийн хооронд зохион байгуулах юм.

Энэ арга хэмжээгээр:

  • Нээлттэй өгөгдлийн ойлголтыг олон нийтэд сурталчлан таниулах;
  • Нээлттэй өгөгдлийн бэлэн байдлын үнэлгээний (НӨББҮ) үр дүнг танилцуулах;
  • Монгол Улсад Нээлттэй өгөгдлийг хөгжүүлэх гарааны Үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулах зорилготой.

Танилцуулга арга хэмжээнд төрийн байгууллагын бүтцийн бүх түвшинд өгөгдөл, мэдээллийн асуудал хариуцдаг байгууллага, гол өгөгдлийн бүрдэл агуулагч/хадгалагч байгууллага, бусад өгөгдлийн бүрдэл эзэмшигч байгууллага, иргэний нийгмийн байгууллага болон өгөгдөл хэрэглэгч, мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлтгэдэг их сургуулийн төлөөлөл, хувийн хэвшлийн төлөөлөл болон мэргэжлийн холбоод, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, инноваци, инкубаторын төв зэрэг олон талын оролцогчид оролцох юм байна. Мөн иргэд, олон нийтийн хувьд https://goo.gl/forms/wgPOadQSvJhHzhZ82 хаягаар орж бүртгүүлэн төлбөргүй оролцох боломжтой ажээ.

ХӨТӨЛБӨР

Хэзээ: 2018 оны арваннэгдүгээр сарын 13-ны 09.30-12.00 цагт

Хаана: Монгол улсын их сургуулийн Төв номын сангийн 502 тоот

Зохион байгуулагч: Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ухаалаг засаг төслийн Төсөл  хэрэгжүүлэх нэгж

Хамтран зохион байгуулагч: Монгол улсын их сургууль, Хэрэглээний шинжлэх ухааны инженерчлэлийн сургууль

ЦАГХӨТӨЛБӨР
09:30 – 09:55Оролцогчдын бүртгэл
10:00 – 10:10Нээлтийн үг

ЗГХЭГ-ын Дэд дарга У.Бямбасүрэн

10:10 – 10:25“Нээлттэй өгөгдөл: Нийгэмд үзүүлэх нөлөө, Нээлттэй өгөгдлийн бэлэн байдлын үнэлгээ”

НӨББҮ-ний ахлах зөвлөх Др. Г.Амарсанаа

10:25 – 10:40“Монгол Улсад нээлттэй өгөгдлийг хөгжүүлэх Үйл ажиллагааны төлөвлөгөө, Гол өгөгдлийн бүрдлийн тойм тодорхойлолт”

НӨББҮ-ний зөвлөх З.Цолмон

10:40 – 11:00Кофе завсарлага
11:00 – 11:15“Монгол улсад Нээлттэй өгөгдлийг хэрэглэх боломж”

Айтүүлс ХК-ийн ТУЗ-ийн дарга А.Баттамир

11:15 – 11:30“Төрийн нээлттэй өгөгдлийн жишээ: Тендерийн нээлттэй өгөгдөл”

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Мэдээллийн технологийн албаны дарга Н.Цэрэнсамбуу

11:30 – 11:40“Нээлттэй өгөгдлийн түүчээ төслийн санал”

НӨББҮ-ний ахлах зөвлөх Др. Г.Амарсанаа

11:40 – 12:00Асуулт, хариулт

 

Холбогдох хаяг:

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар

 

Б.Мөнхзул, Мэдээллийн технологийн хэлтсийн шинжээч

И-мэйл: munkhzul@cabinet.gov.mn

Утас: +976-51-260124

 

“Ухаалаг засаг” төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж

 

Г.Эрдэнэзаяа, Мэдээлэл, харилцааны мэргэжилтэн

И-мэйл: erdenezaya@smart.gov.mn

Вэб: smart.gov.mn

Утас: +976-51-264870

Ухаалаг засаг төслийн НӨББҮ-ий баг

 

Г.Амарсанаа, ахлах зөвлөх

И-мэйл: odra@smart.gov.mn

Утас: +976-89009018

 

З.Цолмон, зөвлөх

Утас: +976-91118283

 

З.Мөнхзул, ажилтан

Утас: +976-99109245

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж