Хятадын тагнуулын хоёр ажилтан баривчлагдлаа

Хуучирсан мэдээ: 2018.11.08-нд нийтлэгдсэн

Хятадын тагнуулын хоёр ажилтан баривчлагдлаа

Хятадын тагнуулын хоёр ажилтан баривчлагдлаа

Хятадын тагнуулчид Америкийн онгоцны тийрэлтэт хөдөлгүүрийн технологийг хулгайлах гэж байгаад баригджээ.

Хятадын төрийн аюулгүй байдлын яамны Жиансу муж дахь салбарын тагнуулын ажилчид болох Жа Рон, Чай Мэн нар нь онгоц үйлдвэрлэгч хувийн компаниудын сүлжээнд нэвтэрч, системийг нь хакердан технологи хулгайлахыг завдсан байна.

“Энэ удаагийн хэрэг нь эдийн засгийн ашиг сонирхлын үүднээс Хятадын Төрийн аюулгүй байдлын яам гадаад улс орнуудын бүтээгдэхүүний технологийн нууцыг хулгайлахыг завдаж буй ээлжит оролдлого юм. Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийн тулд компанийн ажилчид маш их хөдөлмөр, цаг хугацаа зарцуулдаг” хэмээн өмгөөлөгч Адам Браверман мэдэгджээ.

Америкийн Шүүх яамны гаргасан уг мэдэгдэлд хэрэгтнүүдийг хаана байгааг дурдаагүй юм. АНУ, БНХАУ-ын хооронд гэмт хэрэгтэн солилцох гэрээ байдаггүй нь хэрэгтнүүд хэрвээ Хятадын нутаг дэвсгэрт байгаа бол ямар нэгэн шийтгэл хүлээхгүй гэсэн үг юм. Харин Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лу Кан уг  явдлыг “зохиомол хэрэг” гэж хэлээд няцаасан юм.

Өмнө нь Хятадын тагнуулууд Америкийн компани болон хувь хүмүүсийн оюуны өмчийн эрхэд халдаж байсан хэд хэдэн хэргүүд гарч байжээ. Тэдний гол зорилго нь технологи, ноу-хауг нь хулгайлан, өөрсдөө бүтээж, мөнгө олох явдал гэдэг нь тодорхой юм. Хятадын тагнуулууд сүүлийн хоёр сарын дотор гурван ч иймэрхүү хэрэг гаргаад байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн аравдугаар сарын 11-нд Хятадын тагнуулч Шу Янжуныг АНУ-д эдийн засгийн тагнуул хийсэн, АНУ-ын агаарын тээврийн компаниудаас мэдээлэл хулгайлахыг завдсан  хэргээр баривчлагдсан тухай мэдээллийг бид өмнө нь орчуулан хүргэж байсан билээ. Тус хэргийг ч бас Хятадын талаас үгүйсгэж байсан юм.

Жа Рон, Чай Мэн хоёр тагнуул нь Америк, Францын хамтарсан онгоцны эд анги үйлдвэрлэдэг компанийн хөгжүүлж буй технологийг олон жилийн турш хакерын багийн хамт тагнан, мэдээллээ эх орон руугаа явуулж байжээ.

Тэднийг тагнуул хийж байх үед Хятадын төрийн өмчит нисэх хүчний үйлдвэрлэлийн компани худалдааны зориулалттай онгоц хийх хөдөлгүүрийг технологийг хөгжүүлж байв. Тэд технологийн мэдээллийг хакердаад зогсохгүй ажилчдын компьютерт хортой программ суулгаж байсан нь илэрсэн ажээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж