Устан, үгүй болж буй цагаан хирсийн хувь заяа

Хуучирсан мэдээ: 2018.11.08-нд нийтлэгдсэн

Устан, үгүй болж буй цагаан хирсийн хувь заяа

Устан, үгүй болж буй цагаан хирсийн хувь заяа

Өнгөрсөн хавар (2018.3 сард) хамгийн сүүлчийн эрэгчин нь үхсэнээр цагаан хирс гэх амьтан манай дэлхийд цаашид оршин тогтнох баталгаа үгүй болоод байсан билээ. Харин сүүлийн үед хийсэн судалгаагаар, үр шилжүүлэн суулгах ажилбарын тусламжтайгаар цагаан хирс гэх амьтныг дахин бий болгох боломжтойг олж тогтоосон байна. Өдгөө дэлхий дээр хоёрхон эм цагаан хирс үлдээд байгаа боловч тэд үр тогтоох боломжгүй болсон ажээ.

Цагаан хирсүүд нь хэдэн сая жилийн өмнө Африкийн хойд болон өмнөд хэсэгт салж, суурьшсан байдаг. Харин археологийн олдворуудаас хийсэн судалгаанаас харахад тэд 14000 жилийн өмнөх хүртэл хоорондоо эвцэлдэн, үржиж байсан аж. Тиймээс Африкийн өмнөд хэсэгт үлдсэн хирсүүд нь устаж үгүй болох шахсан цагаан хирсүүдийн хамгийн ойрын төрөл болж таарч байгаа юм.

Дэлхий дээр нийт таван төрлийн хирс байдаг аж. Африкийн хойд хэсэгт амьдарч байгаа сүүлчийн хоёр цагаан хирс, 5000 тоо толгой үлдсэн хар хирс, ганц эвэрт хирс 3500, суматрын хирс 100 болон жаваны хирсээс 67 тоо толгой тус тус үлдсэн байна.

 

Цагаан хирс нь Африкийн хойд нутгуудаар буюу Уганда, Өмнөд Судан, Конго, Чад зэрэг улсуудаар суурьшсан байжээ. Цагаан хирсийн эврийг авах зорилготой хууль бус ан ихэссэнээр 2008 онд тоо толгой нь цөөрч, устах аюулд хүрснийг зарлаж байжээ. Харин өнгөрсөн хавар Суданд байсан сүүлчийн эр хирс 45 наслаад үхсэн бөгөөд амьд үлдсэн хоёр цагаан хирс нь түүний зулзага юм. Гэвч тэд байгалийн аргаар эвцэлдүүлэгт орох боломжгүй болсон аж. Харин сүүлчийн эр хирсийг үхэхээс нь өмнө эрдэмтэд эснээс нь авч, хөлдөөж хадгалсан байдаг бөгөөд түүнийг ойрын төрөл болох Африкийн өмнөд хэсэгт амьдардаг хирсэнд үр суулгах замаар эрлийзжүүлэн, цагаан хирсийг гарган авах төлөвлөгөөтэй байгаа юм.

Цагаан хирс нь угтаа бараан өнгөтэй авч анх түүний “wijd” буюу өргөн гэсэн утгатай Голланд нэрийг англи хэлэнд white хэмээн орчуулснаас цагаан гэгдэх болсон ажээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж