Өнөөдөр ихэнх хүмүүсийн хувьд гар утас нь дэргэдэх хүнээс нь ч илүү эрхэм нандин зүйл болсон байх нь бий. Тиймээс ч гар утсаа илүү удаан, эвдрэл гэмтэлгүйгээр ашиглахыг хүсэх нь тодорхой. Гэвч хүмүүс өдөр тутамдаа гар утсаа гэмтээх зүйлсийг өөрийн мэдэлгүй хийж байдаг. Гартаа барьж байгаа утсаа харсаар байтал эвдэлж, гэмтээж, бүр дэлбэлчихгүйн тулд дараах энгийн зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлээрэй
Нартай үед гар утсаа цонх, ширээн дээр тавьж орхих
Та анзаардаггүй байж болох ч утсаа наранд тавьж халаах нь батарей болон ажиллагаанд нь маш их хор хөнөөлтэй байдаг. Нүдэнд ил харагдах өөрчлөлт мэдрэгдэхгүй байлаа ч утсаа ингэж халаах нь маш буруу юм.
Хайнга цэнэглэх
Унтахынхаа өмнө бараг нүдээ аньж байгаад утсаа цэнэглэж орхих хүмүүс цөөнгүй. Гэтэл электрон хэрэгслийг тогонд залгана гэдэг бидний төсөөлж байгаагаас ч илүү нарийн ажил байдаг. Тиймээс утсаа ч, цэнэглэгчээ ч илүү удаан хугацаанд ашиглахын тулд утсаа цэнэглэх үедээ анхаарлаа хандуулж, эвтэйхэн, болгоомжтой хандаарай.
Утасныхаа программ хангамжийг дур мэдэн шинэчлэх
Техник хангамж нь гар утасны “эх бие”-ийн үүргийг гүйцэтгэдэг бол программ хангамж нь түүний тархи нь юм. Тиймээс хаа хамаагүй эх сурвалжаас шинэ программ татан, утасныхаа программыг шинэчлэх нь утсыг гацаах, унтраах, эсвэл бүр өөрийнхөө хувийн мэдээллийг танихгүй нэгэнд алдах шалтгаан ч болж болох юм. Тиймээс зөвхөн утасны өөрийнх нь санал болгосон программыг л уншуулж хэвшээрэй.
Утасныхаа дотор талыг цэвэрлэхгүй байх
Халаас, цүнхэн дотор тань байгаа хог, тоос шороонууд утасны дотор талд амархан нэвтэрч орон түүнийг гацаах, удаан ажиллагаатай болоход хүргэдэг. Тиймээс утасныхаа арын тагийг нь онгойлгоод хааяа ч болов хог, шороог нь цэвэрлэж байгаарай.
Хүн ихтэй газар гар утсаа гартаа сул барьж явах
Гар утсаа алдсан тохиолдлуудын ихэнх нь түүнийг гартаа сул барьж явсан, чанга яригч дээр нь тавиад ярьж явахдаа хулгайчид алдсан байдаг. Ялангуяа хүн ихтэй газраар явах үедээ утсаа далд хийж, аль болох чихэвчээр ярихыг хичээгээрэй.
Утасныхаа батарейг хямдхан, хуурамч батарейгаар солих
Гар утасны батарей гэдэг түүний “зүрх” буюу мотор нь байдаг. Тиймээс та утасныхаа батарейг солиулах зайлшгүй шаардлага тулгарсан бол аль болох чанартайг нь сонгон хэрэглээрэй.
Утасгүй чихэвч хэрэглэх
Утасгүй чихэвч нь хэрэглэхэд эвтэйхэн байж болох ч гар утсыг хамгийн ихээр муутгадаг хүчин зүйлсийн нэг юм. Бүр зарим хямд утасгүй чихэвчээс болоод гар утас дэлбэрч, шатсан тохиолдол ч байдаг. Мөн гар утасныхаа дагалдах хэрэгслийг байн байн солих гэсний хэрэггүй.
Гар утасныхаа оролтуудыг өөрөө цэвэрлэх
Тоос шороо нүдэнд тань харагдаад, цэвэрлэмээр санагдаж байсан ч цэнэглэгч, чихэвчийн оролт зэргийг заавал мэргэжлийн хүнээр цэвэрлүүлээрэй. Дур мэдэн цэвэрлэснээс үүдэн гар утсанд тань гэмтэл гарч магадгүй.
Гар утсаа өмднийхөө арын халаасанд хийх
Гар утсаа өмднийхөө арын халаасанд хийх нь түүнийг хулгайд алдах, эсвэл та санаандгүй байдлаар дээр нь суугаад эвдэлчих эрсдэлтэй. Азгүй тохиолдлоор халтирч унасан ч гэсэн үнэтэй утсаа эвдэлчих нь харамсалтай биш гэж үү?
Эх сурвалж: Brightside