С.Гантогоогийн тухай баримтат киноны нээлтийг Сөүлд хийжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

С.Гантогоогийн тухай баримтат киноны нээлтийг Сөүлд хийжээ

С.Гантогоогийн тухай баримтат киноны нээлтийг Сөүлд хийжээ

Өмнөд Солонгос улсад гэрээгээр ажиллах хугацаандаа дуучин болох мөрөөдлөө биелүүлж чадсан С.Гантогоогийн тухай баримт киноны нээлт өчигдөр Сөүл хотод болжээ. Түүний амьдралын тухай өгүүлэх “Шар автобус” баримтат киноны зураг авалтыг Монгол болон Өмнөд Солонгост авсан байна. Киноны гол үйл явдал С.Гантогоогийн төрөлх нутаг Хөвсгөлийн нутгаас эхлэх аж. Найруулагч Чон Су Хыгийн удирдсан багийнханы бүтээл хоёр жилийн өмнөөс эхэлжээ.

С.Гантогоо 2017 онд “Боловсрол суваг” телевизийн “Яг түүн шиг 2” шоуны шилдэг оролцогчдын нэг болсон юм. Тухайн үед Гавьяат жүжигчин Т.Ариунаагаас "Монголын рок поп урлагт тавтай морил" хэмээн талархал хүлээж байсан тэрбээр кино урлагт  авъяасаа сорьсон нь олны хүртээл болж эхэллээ.

Ч.БОЛОР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-11-08 202.21.106.122

Goomoo nariin holboonii eronhiilogch gehed neeeh gaihhaad bh um alga naad goomood

Зочин 2018-11-08 175.38.117.60

Бяруу болоогүй байж бухын доозоор бaac aлдаж байх шив...