Өмнөд Солонгос улсад гэрээгээр ажиллах хугацаандаа дуучин болох мөрөөдлөө биелүүлж чадсан С.Гантогоогийн тухай баримт киноны нээлт өчигдөр Сөүл хотод болжээ. Түүний амьдралын тухай өгүүлэх “Шар автобус” баримтат киноны зураг авалтыг Монгол болон Өмнөд Солонгост авсан байна. Киноны гол үйл явдал С.Гантогоогийн төрөлх нутаг Хөвсгөлийн нутгаас эхлэх аж. Найруулагч Чон Су Хыгийн удирдсан багийнханы бүтээл хоёр жилийн өмнөөс эхэлжээ.
С.Гантогоо 2017 онд “Боловсрол суваг” телевизийн “Яг түүн шиг 2” шоуны шилдэг оролцогчдын нэг болсон юм. Тухайн үед Гавьяат жүжигчин Т.Ариунаагаас "Монголын рок поп урлагт тавтай морил" хэмээн талархал хүлээж байсан тэрбээр кино урлагт авъяасаа сорьсон нь олны хүртээл болж эхэллээ.
Ч.БОЛОР