Бөхийн барилдаан “Буянт-Ухаа” ордонд болно

Хуучирсан мэдээ: 2018.11.08-нд нийтлэгдсэн

Бөхийн барилдаан “Буянт-Ухаа” ордонд болно

Бөхийн барилдаан “Буянт-Ухаа” ордонд болно

Их эзэн Чингис хаан мэндэлсний 856 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан бөхийн барилдаан өнөөдөр “Буянт-Ухаа” спортын ордонд болно. Барилдаанд улс, аймгийн алдар цолтой 128 бөх барилдах бөгөөд 14.00 цагаас эхэлнэ.

Бөхийн барилдаанд улсын аварга Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, улсын гарьд Б.Гончигдамба, улсын харцага Н.Батзаяа, О.Хангай, улсын начин Д.Анар, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү нарын тэргүүтэй бөхчүүд барилдахаар бүртгүүлсэн байна.

Монгол бахархлын өдөрт зориулсан бөхийн барилдааныг 2012 онд анх зохион байгуулахад 256 бөх барилдаж улсын аварга Ч.Санжаадамба улсын заан цолтой байхдаа түрүүлж байжээ. Тэрбээр дараа жил нь мөн түрүүлсэн байна.

Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд болсон уг барилдаанд таван бөх түрүүлснээс улсын аварга Ч.Санжаадамба хоёр түрүү авсан бол улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, улсын гарьд Н.Ганбаатар, улсын харцага Ө.Бат-Орших нар түрүү бөхөөр тодорч байжээ. Харин сүүлийн хоёр жилийн барилдаанд улсын начин Э.Даш шөвгөрчээ.

2012 онд (256 бөх)

  • Түрүү: улсын заан Ч.Санжаадамба (улсын аварга)
  • Үзүүр: улсын харцага Ц.Содномдорж (улсын арслан)
  • Их шөвөг: улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан П.Бүрэнтөгс

2013 онд (128)

  • Түрүү: улсын заан Ч.Санжаадамба (улсын аварга)
  • Үзүүр: улсын аварга С.Мөнхбат
  • Их шөвөг: улсын арслан Х.Мөнхбаатар, улсын харцага Ө.Бат-Орших

2014 онд (128)

  • Түрүү: улсын харцага Ө.Бат-Орших (улсын гарьд)
  • Үзүүр: улсын аварга С.Мөнхбат
  • Их шөвөг: улсын харцага Ц.Содномдорж (улсын арслан), улсын гарьд Б.Гончигдамба

2015 онд (128)

  • Түрүү: улсын арслан П.Бүрэнтөгс
  • Үзүүр: улсын начин Л.Цэрэнтогтох (улсын өсөх идэр начин)
  • Их шөвөг: аймгийн арслан Ч.Хөхчирэнгэр (улсын начин), улсын заан Б.Батмөнх

2016 онд (128)

  • Түрүү: улсын арслан Р.Пүрэвдагва
  • Үзүүр: улсын начин Э.Даш
  • Их шөвөг: улсын өсөх идэр начин Э.Энхбат, улсын гарьд Б.Гончигдамба

2017 онд (128)

  • Түрүү: улсын гарьд Н.Ганбаатар
  • Үзүүр: улсын начин Э.Даш
  • Их шөвөг: улсын харцага Б.Бат-Өлзий, улсын өсөх идэр начин Э.Энхбат
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж