“Ээж”-ийн охин Берен Гокюилдиз | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Ээж”-ийн охин Берен Гокюилдиз

“Ээж”-ийн охин Берен Гокюилдиз

Монголчуудыг байлдан дагуулж буй Туркийн олон ангит “Ээж” киноны гол дүр болох Мелекийн дүрийг чадварлаг бүтээсэн бяцхан жүжигчин Берен Гокюилдизийг бид энэ удаагийнхаа “Хүмүүс” буланд онцолж байна.

Берен Гокюилдиз нь 2009.09.20-ны өдөр Туркийн Истанбул хотод мэндэлсэн, айлын ганц хүүхэд юм. Түүний аав нь механикийн инженер, харин ээж нь хүний нөөцийн менежер мэргэжилтэй ажээ. Берен охин жүжигчний хувьд насандаа баймгүй их амжилтад хүрсэн тул ээж нь ажлаасаа гарч, охиныхоо хичээл, ажлын цаг, орлого зэргийг нь зохицуулдаг нэг ёсны менежерийн үүргийг гүйцэтгэж байгаа юм.

Анх таван настай байхдаа зар сурталчилгаануудад болон “Миний гэр бүл” хэмээх уран сайхны кинонд туслах дүр бүтээснээр түүний жүжигчний карьер эхэлжээ. Дөнгөж таван настай байсан ч Берен охин “Миний гэр бүл” кинонд Пелин гэх охины дүрийг маш чадварлаг, өөртөө итгэлтэйгээр бүтээж чадсанаар олон хүний магтаал, хайр хүндэтгэлийг хүлээсний дотор “Ээж кино төслийг эхлүүлэн, гол дүрийн жүжигчин охин хайж байсан агентлагийнхны нүдэнд өртсөн ажээ. Тэдний шалгуурт авьяаслаг бяцхан охин бүрэн нийцэж байсан тул киноныхоо гол дүрд тоглуулахаар болсон нь түүний хувьд Кансу Дере, Вахиде Гордум, Серхат Теоман зэрэг чадварлаг жүжигчидтэй эн зэрэгцэн тоглох аз завшаантай, бас хариуцлагатай ажил болсон гэдэг. Берен тус кинонд 2016 онд, долоон настайдаа тоглож эхэлсэн байна.

“Ээж” киноны үйл явдлын хувьд жүжигчин Зэенэп (жүжигчин Кансу Дэрэ) гэх зурагчин мэргэжилтэй нэгэн ганцаардмал эмэгтэй санаандгүй тохиолдлоор багшийн мэргэжлээр ажиллахаар болдог. Энэ үедээ тэрбээр Мелек хэмээх гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, гунигтай түүхтэй бяцхан охинтой танилцдаг байна. Киноны үйл явдал Зэенэп охиныг эцэг эхээс нь хулгайлан,  түүнтэй хамт амьдралаа шинээр эхлүүлэхийг эрмэлзсэнээр өрнөдөг. Нийт 133 ангитай тус кино нь Туркийн телевизээр цацагдсан даруйдаа үзэгчдээс маш өндөр үнэлгээ авсан төдийгүй олон хэл дээр орчуулагдаж, дэлхийн гуч гаруй орны дэлгэцээр гарчээ. Тус киног Японы “Ээж” гэх киноноос сэдэвлэн бүтээсэн ажээ.

Берен Гокюилдиз тоглосон уран бүтээлүүдээс дурдвал:

2014-2015 онд Миний гэр бүл, Пелин охин буюу туслах дүр

2016 онд “Гулдуй Гулдуй” театрын жүжиг

2016 онд "Ээж"олон ангит кинонд Мелекийн дүрийг

2017 онд "Зөгийн бал" хүүхдийн кино

2018 онд "Бидний түүх", "Миний охин"зэрэг кинонуудад гол дүр бүтээж байгаа юм.

Анхны тоглосон киногоороо Истанбулын Гелисин их сургуулийн урлагийн наадмаас “хамгийн хүндтэй хүүхэд”, 2016 онд “Алтан эрвээхэй” кино наадмаас “шилдэг жүжигчин хүүхэд” шагналыг өөрийн авьяаслаг жүжиглэлтээрээ хүртжээ.

Берен Гокюилдиз нь таван настай байхаасаа л жүжиглэж эхэлсэн болохоор аль хэдийн олон хүний өмнө биеэ зөв авч явах, камертай ажиллах зэрэг ур чадварт суралцсан. Тайзан дээр гарахдаа огт сандардаггүй гэдгийг хамтран ажиллагсад нь хэлдэг юм. Гэхдээ “Ээж” киногоороо “шилдэг жүжигчин хүүхэд” шагнал хүртээд байхдаа тайзан дээр шагналаа санамсаргүйгээр унагаснаас болж багагүй шүүмжлэлд өртөж байжээ.

Тэрбээр асар их сэтгэлийн хөдөлгөөн, нарийн мэдрэмж шаардсан жүжиглэлтийн хэсгүүдийг тун чадварлагаар гүйцэтгэдэг. Тухайлбал, “Ээж” киноны хэсэг дээр түүнийг ээж нь хогийн уутанд хийн хаядаг хэсэг гардаг бөгөөд энэ үед түүний гаргадаг нүүр царайны хувирал, хогон дунд хэвтэж байхдаа ч сайн жүжиглэж байсан зэрэг нь хүмүүсийн сэтгэлд их хүрсэн. Түүнийг хэрхэн энэ хэсэгт тоглосон тухай асуухад, кино багийнхан маань их тусалсан, мөн хогийн саванд байсан хог нь урьдчилан бэлдсэн, бохир заваан зүйлс биш байсан гэж хариулжээ.

Мелекийн ээжийн дүрд тоглосон жүжигчин өөрийн фейсбүүк хуудаснаа түүнийг магтаж, “Тэр бяцхан охин хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөж чаддаг. Бидний “шүтээн” болсон охин” хэмээн бичжээ.

Есөн настай Берен охин өдгөө нас, биедээ баймгүй гайхалтай их амжилтад хүрсэн хэдий ч эцэг эхийнх нь хувьд түүнийг ажил хийж, мөнгө олон хүүхэд насаа өнгөрүүлэхийг нь хүсдэггүй боловч охин өөрөө жүжиглэх ажилдаа маш их дуртай, үүндээ огтхон ч түүртдэггүй болохоор хориглоод байхаа больжээ. Харин түүнийг интернэтээр өөрийнхөө тухай нийтлэлүүдийг уншихыг эцэг эх нь хориглодог гэнэ. Мөн ээж нь түүнийг сургуульдаа урьдын адил явж, найзуудтайгаа хамт байхад нь ямар нэгэн саад учруулахгүй байх үүднээс дотнын найзуудыг нь түүний тоглосон кинонуудыг үзэхгүй байхыг гуйсан гэдэг. Хачирхалтай нь найзууд нь ч түүний ээжийн үгэнд дуулгавартай ордог байна.

Берен Гокюилдиз нь өдгөө бага ангид суралцдаг, тооны хичээлдээ дуртай, харин англи хэлний хичээл төвөгтэй санагддаг гэнэ. Мөн зураг зурах, усанд сэлэх хоббитой. Ганц эвэртэд маш их дуртай болохоор өрөөнийх нь чимэглэл, унтлагын хувцас гээд бүгд ганц эвэртийн зурагтай байдаг. Хачирхалтай нь түүний дуртай хүнсний ногоо нь сонгино, саримс гэнэ. Түүний мөрөөдөл нь поп од, эсвэл хүүхдийн эмч болох, мөн усанд сайн сэлдэг болохоор мэргэжлийн тамирчин болох тухай ч боддог гэнэ. Айлын ганц хүүхэд болохоор ээжээсээ дүү төрүүлж өгөхийг үргэлж гуйдаг хэмээн ээж нь нэгэн ярилцлагынхаа үеэр дурсжээ.

Дашрамд дурдахад түүний инстаграм хуудас нь 550,000 дагагчтай байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
65
ХөөрхөнХөөрхөн
10
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2018-11-08 112.72.2.206

бичсэн хүн нь огт энэ киног мэдэхгүй, мэдлэггүй санагдлаа. мелекийн ээжийн дүрд тоглосон жүжигчин гэнэ шүү, Гонжа Вуслатзри гээд ядаж кино эхлэхэд гардаг нэрийг хар.

Зочин 2018-11-08 66.181.160.39

Insta ni yu ym bol

Зочин 2018-11-08 66.181.183.249

Зовцон амьтны дүр шүү. Цаашаа яах бол, хэдэн ангитай юм бэ, Көсем Ээж 2 бол унтуулахгүй баллаж байнаа. Ядаргаанд орох шинжтэй байна, 9 цагт Ээж нь эхэлж байвал яг болох гд бна.

Зочин 2018-11-08 43.242.243.82

Маргааш нь нөхөөд эрт үз ээ.

Зочин 2018-11-08 202.21.100.210

Ямар авъаслаг охин бэ? Хамгийн хөөрхөн охин кинонд мундаг жүжэглэсэн ,,миний үзэх дуртай кино ,

Eej kinonii uzegch 2018-11-08 64.119.17.171

Eej kinog uzdeg. Ene huurhun ohin uneheer chadvarlag jujigledeg. Kino n ch goy. Jujigchin ohinii tuhai medeelel oruulsan n sonirholtoi bailaa.

Зочин 2018-11-08 66.181.181.173

Гайхамшигтай тоглосон хөөрхөн охин.

Зочин 2018-11-08 175.38.117.60

Наад чинь юу юм бэ? Монголчуудад ямар хамаатай юм бэ нус цэг минээ???

Зочин 2018-11-08 202.126.89.30

чам шиг тэнэг ойлгохгүй.

Чадалтай 2018-11-08 203.91.115.39

Монголд одоо ингэж жүжиглэх 40 хүртэлх насны 1-ч жүжигчин бхгүй

kkkk 2018-11-08 103.26.193.36

hahahah