Трамп Ардчилсан намынханд баяр хүргэлээ

Хуучирсан мэдээ: 2018.11.08-нд нийтлэгдсэн

 Трамп Ардчилсан намынханд баяр хүргэлээ

 Трамп Ардчилсан намынханд баяр хүргэлээ
President Donald Trump speaks during a campaign rally, Thursday, Sept. 20, 2018, in Las Vegas. (AP Photo/Evan Vucci)

АНУ-ын дунд хугацааны сонгуульд ардчилсан намынхан Төлөөлөгчдийн танхимд олонхийн суудал аваад байгаа бол Сенатын танхимд бүгд найрамдахчууд олонхийн суудлаа хадгалж чадлаа.  АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп завсрын сонгуульд Төлөөлөгчдийн танхимд ялалт байгуулсан Ардчилсан намынханд баяр хүргэжээ. Сонгуулийн албан ёсны дүн гараагүй байгаа ч Төлөөлөгчдийн танхимд Ардчилсан нам ялах нь тодорхой болсон. Ийнхүү сүүлийн найман жилд анх удаа Ардчилсан намынхан Конгрессын доод танхимд ийнхүү олонх болж байна.

Эмэгтэйчүүд, залуус, испани хэлтэй америкчууд Бүгд найрамдах намд илүү их санал өгсөн нь судалгаанаас харагджээ. Энэ удаагийн сонгууль хамгийн их эмэгтэй нэр дэвшигчтэй, мөн бэлгийн цөөнх хүмүүсийн оролцоо хамгийн өндөр, олон янзын үндэс угсаатнууд оролцсон маш баялаг сонгууль боллоо хэмээн олон улсын ажиглагчид дүгнэж байна.

Эх сурвалж:BB

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж