АНУ ОХУ-д дахин хориг тавина | News.MN

АНУ ОХУ-д дахин хориг тавина

АНУ ОХУ-д дахин хориг тавина

АНУ ОХУ-д дахин хориг тавина
FILE PHOTO: National flags of Russia and the U.S. fly at Vnukovo International Airport in Moscow, Russia April 11, 2017. REUTERS/Maxim Shemetov/File Photo

“Хэрэв Оросын тал химийн зэвсэг хэрэглэхгүй гэсэн бодитой баталгаа өгч чадахгүй бол Вашингтон нэмэлт хориг тавина” гэж АНУ-ын төрийн департмент мэдэгдсэн байна.

Өнгөрөгч гуравдугаар сард Зөвлөлтийн тагнуул асан Скрипалийг охиных нь хамтаар хордуулсан гэх хэргийн дуулианаар ОХУ-ын 100 дипломатчыг Европын улсууд, АНУ эх орноосоо албадан гаргасан юм. Үргэлжлүүлэн наймдугаар сард ОХУ-ын Үндэсний аюулгүй байдалтай холбоотой бараа бүтээгдэхүүнийг хамруулан эхний шатны хоригоо тавьсан. Дараагийн хориг арга хэмжээ өмнөх хоригоос илүү хатуу байх болно гэж АНУ-ын Төрийн департмент тухайн үед сануулсан юм.

Энэ гэрээний дагуу Москва Сергей Скрипал, түүний охин Юлия Скрипал нарыг хордуулахад ашигласан "Новичок" хэмээх бодисын хэрэглээг зогсоож, ард иргэдийнхээ эсрэг энэ төрлийн зэвсэг ашиглахгүй байх, НҮБ зэрэг олон улсын байгууллагуудын хяналт шалгалтыг хүлээн зөвшөөрөх шаардлагатай болсон билээ.

Түүнчлэн хоёр улсын төрийн тэргүүнүүд ирэх долоо хоногт Парис хотод богино хугацаанд уулзана гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Эх сурвалж:CNN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Ovgon 2018-11-08 103.212.117.149

umhii fashist oros putleriin amin goliig tasartal changalah heregtei.

Zochin 2018-11-08 106.254.162.123

Америкаас өөр хүчтэй улс гүрэн байж болохгүй юу

Ovgon 2018-11-08 103.212.117.149

Bolohgui, Anu bol delhiid enhiig sahiulagch tsahdaa mon.

Зочин 2018-11-08 171.97.26.28

Энэ Путин гэж нөхөр Оросыг дэлхий нийттэй хэрэлдүүлчихлээ!! Хятадын банкууд хүртэл оросуудад үйлчлэхээс татгалздаг болжээ!!! ОХУ-ын юмны учир мэддэгүүд нь "АНУ бол Оросын ил дайсан, харин БНХАУ бол хамгийн аюултай далд дайсан!" гэж үздэг юм билээ!!! Алс Дорнодын нутаг дэвсгэр нь яваандаа Хятадын мэдэлд шилжих нигууртай учраас Путин сая Буриад Улс боло Байгалийн чанадын хязгаарыг Алс Дорнодын бүсчлэлд хамааруулахаар зарлиг гаргачихлаа!!!!!

hudalaa 2018-11-08 59.153.115.164

za bitgii buraa.amerikuud orosiin hvcherheg bolj buid sanaa ni zobij horig arga hemjee tabij bna.sirid orosuud amerikiig shahaj gargaj irantai turktei hamtarch oirh dornodod enh taiban togtooj bgaa bol amerikuud musilmanii ulsd tusalj eldeb deeremchidiig zebseglej bnaa..

Paвcaл 2018-11-08 174.216.16.26

Та хэзээ тэгэж ОХУ-ын юмны учир мэддэгүүдтэй уулзчихав аа? Эхлээд орос хэл сур аа.

Зочин 2018-11-08 103.9.91.40

Дэлхий дээр ганцхан АНУ-д л цөмийн зэвсэг байхад болно. Ухамсартай хариуцлагтай улс. Бусдад нь бол байх ч хэрэггүй.

Зочин 2018-11-08 122.201.22.111

Саудын Араб хүнийг боож мөчлөх нь АНУ-н хувьд хуульд нийцэж байгаа үйлдэл юм байх даа.

Зочин 2018-11-08 150.129.140.181

Хориг тавиад л байх юм. Орос нь улам л гангараад байх юм. 6 тэрбумтан шинээр нэмэгдээд л. Америкт оруулж буй Оросын хөрөнгө оруулалт нь ч нэмэгдээд л.

Зочин 2018-11-08 66.181.178.252

Новичокийг орост уйлдвэрлэж байгаагуй. Узбекстанд хийж байсан лабораторийг нь АНУс 1990 онд худалдаж авсан. Новичокийг зохион бутээсэн эрдэмтэн нь одоо АНУсад амьдарч байгаа. Новичокийг гарган авахтай холбоотой 150 патентыг АНУс эзэмшдэг. Английн Солсберид новичокийг гарган авдаг.

Зочин 2018-11-08 202.131.239.50

anu uursduu tsumiin zevseg himiin horoo ustgaagui baij busdaas shardahn utgagui hereg ...

Зочин 2018-11-08 66.181.178.252

АНУс еерее химийн зэвсгээ устгаагуй шуу дээ.

хаха 2018-11-08 103.57.93.83

үмхий ярьдаг хошногонууд минь үмхий амаа хамхи

Зочин 2018-11-08 64.119.20.60

ANU ALACH

Зочин 2018-11-08 64.119.20.60

ANU ALACH

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж