“Хэрэв Оросын тал химийн зэвсэг хэрэглэхгүй гэсэн бодитой баталгаа өгч чадахгүй бол Вашингтон нэмэлт хориг тавина” гэж АНУ-ын төрийн департмент мэдэгдсэн байна.
Өнгөрөгч гуравдугаар сард Зөвлөлтийн тагнуул асан Скрипалийг охиных нь хамтаар хордуулсан гэх хэргийн дуулианаар ОХУ-ын 100 дипломатчыг Европын улсууд, АНУ эх орноосоо албадан гаргасан юм. Үргэлжлүүлэн наймдугаар сард ОХУ-ын Үндэсний аюулгүй байдалтай холбоотой бараа бүтээгдэхүүнийг хамруулан эхний шатны хоригоо тавьсан. Дараагийн хориг арга хэмжээ өмнөх хоригоос илүү хатуу байх болно гэж АНУ-ын Төрийн департмент тухайн үед сануулсан юм.
Энэ гэрээний дагуу Москва Сергей Скрипал, түүний охин Юлия Скрипал нарыг хордуулахад ашигласан "Новичок" хэмээх бодисын хэрэглээг зогсоож, ард иргэдийнхээ эсрэг энэ төрлийн зэвсэг ашиглахгүй байх, НҮБ зэрэг олон улсын байгууллагуудын хяналт шалгалтыг хүлээн зөвшөөрөх шаардлагатай болсон билээ.
Түүнчлэн хоёр улсын төрийн тэргүүнүүд ирэх долоо хоногт Парис хотод богино хугацаанд уулзана гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
Эх сурвалж:CNN
Холбоотой мэдээ